sonin.mn
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 21 хоногийн хугацаанд эрэн хайх, аврах ажиллагааны 7, ахуйн гал түймрийн 270 нийт 277 удаагийн дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу  нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги  байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 149 хүний  амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 185 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Түүнчлэн Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах дадлага, сургуульд нийт 504.7 мянган иргэнийг хамруулсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.