sonin.mn

Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ирэх тавдугаар сарын 09-ний өдөр “Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн явган жагсаалыг зохион байгуулах ажээ. Энэхүү жагсаалын зорилго нь Монгол, Зөвлөлтийн дайчдын гавьяа зүтгэлийг эргэн дурсах, хойч үедээ үлгэр дуурайлал болж яваа ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж, эх орон ямар өндөр үнээр олддогийг хүүхэд залуучуудад ойлгуулах юм байна. Хэрэв таны ойр дотны нэг нь Аугаа их Эх орны дайн болоод Халхын голын байлдаанд оролцож, түүхэн ялалт байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулсан бол явган жагсаалд баатарлаг тэр эрхмийнхээ зургийг бариад алхах боломжтой ажээ.

Эх орончдоо дурсах аяныг зохион байгуулагч нь “Монголын Ахмадын холбоо”, “Монголын хурандаа” нийгэмлэг, Оросын нутаг нэгтнүүдийн байгууллагуудын тохируулагч зөвлөл, Монголын Энхтайван найрамдлын байгууллага бол дэмжигчээр Батлан хамгаалах яам, Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хот дахь Шинжлэх ухаан, Соёлын төв оролцох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 88111619, 94226008 дугаараас лавлах боломжтой.