sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2026 оны есдүгээр сарын 13 /ТАСС/. Казахстаны теннисчин Елена Рыбакина US Open тэмцээний финалын тоглолтод Беларусийн тамирчин Арина Соболенког 6:4, 5:7, 6:2 харьцаагаар хожсоноор Их дуулгын тэмцээнүүдэд гурав дахь удаагаа түрүүллээ.Өмнө нь тэрбээр Уимблдон (2022), Australian Open (2026)-д аваргалаад байсан юм. Одоо түүнд Roland Garros-т түрүүлэх дутуу байгаа бөгөөд түрүүлсэн тохиолдолд Их дуулгын дөрвөн тэмцээнд аваргалсан 11 дэх эмэгтэй теннисчин болох юм. Хамгийн сүүлд ийм амжилт үзүүлсэн тамирчин бол Оросын теннисчин Мария Шарапова бөгөөд тэрбээр 2012 онд Roland Garros-т түрүүлжээ. Энэ удаад Шарапова аваргын цомыг Рыбакинад гардуулан өглөө.




Ийнхүү US Open тэмцээний дүнгээр Е.Рыбакина анх удаагаа Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ чансааг тэргүүлж эхэллээ.Тэрбээр уг чансааны тэргүүнд бичигдсэн 30 дахь тамирчин болж байна. Өмнө нь Соболенко 2024 оны 10 дугаар сараас хойш чансааг тэргүүлж байсан юм.





Өдгөө 27 настай Рыбакина WTA холбооны тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 14 дэх удаагаа түрүүлж байна. Тэрбээр Москвад төрсөн бөгөөд 2018 оноос хойш Казахстаны нэрийн өмнөөс тоглож байгаа юм.


Б.Адъяахүү