Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу тус газрынхан нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад “Суруга моторс” ХХК нь “Суруга центр-2” үйлчилгээний барилгын газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул зохих шаардлага тавьж, дугуйн замыг чөлөөлөх үүрэг өгсөн аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр дугуйн замын нөхцөл байдалтай танилцахаар “Суруга моторс” ХХК-ийн барилгын талбайд очлоо. Тус компанийнхан барилгын газар шорооны ажил эхлүүлэхээсээ өмнө зохих ямар ч зөвшөөрөл авалгүйгээр дугуйн замыг хашиж, сэтэлсэн гэдгийг холбогдох албаныхан энэ үеэр хэлэв. Тиймээс холбогдох албаныханд нэн даруй тус байгууллагын үйл ажиллагааг зогсоож, эвдэн сүйтгэсэн дугуйн замаа засаж, хашаа татахыг хотын Захирагч үүрэг болгов.
Сэтгэгдэл0
Авилгал өгвөл төв Талбай дээрч барилга барьж болно эхлээд авилгагч нараа чанга шийтгэх Хэрэгтэй эм бөгөас шүүх дээр очоод ялагдана ер нь энэ элдэв зөвшаөрөл орон нутгийн элдэв сонгүүлийг шүүхийн шийдвэрээр шийдэж байвал ямар вэ?

Бас л Төв аймгийн уяач Ми овогтын Улаан хацартай алимны өгсөн газар!
Hotiin darga zuv yum hiij bna
ene zaluu zuv yum hiigeed ehlej bna luivarchidiig gishgeh gazargui bolgoh heregtei
Амиа бодсон арчаагүй хар шаарнууд. Зун болж байхад байгаа жоохон замаасаа эвдэх ч гэж.
Муу хэлүүлсээр гарч ирсэн ч зөв юм хийж байна аа. Ядаж байгаагаа эвдүүлэхгүй байна гэдэг бас том амжилт болоод байна шүү. Одоо тэр хөлбөмбөгийн талбайг сүйтгэж байгаа компанийг бас хашраагаад өгөөч.