Энтрепренер (Entrepreneur) гэдэг нь 13-р зуунаас үүсэлтэй Франц хэлний хийх, оролдох гэсэн утгатай entreprendre гэсэн үйл үгнээс гаралтай. 
 
Энтрепренер гэх үгний томъёолол өөрчлөгдсөөр 20-р зуунд Австрийн нэрт эдийн засагч, суут сэтгэгч Шумптер “Одоо байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэв маягийг эвдэх замаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахыг энтрепренер гэнэ” хэмээжээ. 
 
Менежментийн загалмайлсан эцэг гэгддэг Петер Дракер 1964 онд “Энтрепренерүүд өөрчлөлтийг эрэлхийлэн түүнийгээ олж, боломжийг ашигладаг. Тэдний гол зэвсэг бол инновац” гэсэн тодорхойлолтыг өгчээ. 
 
Тэгвэл 21-р зууны ЭНТРЕПРЕНЕР гэж хэнийг хэлэх вэ?  
 
Dictionary.com: 
 
Эрсдэлтэйгээр болон идэвх санаачилгатайгаар компани буюу бизнесийг удирдан зохион байгуулж буй хүнийг хэлнэ.
 
Их Британийн тэрбумтан Virgin группыг үндэслэгч Mr.Yes Ричард Брансон: 
 
Энтрепренер байна гэдэг нь энгийнээр хүмүүсийн амьдрах орчинг илүү таатай амар болгохыг хүсдэг нэгэн байна гэсэн үг.
 
Даллас Маверикс багийн эзэн, хөрөнгө оруулагч Марк Кюбан: 
 
Ямар бизнес хийхээ, хаана хүрэхээ, тийшээ хэрхэн хүрэхээ  тодорхойлж чаддаг хүнийг энтрепренер гэнэ.
 
Дэлхийн хамгийн том санхүүгийн хэвлэл мэдээллийн байгууллагыг үндэслэгч Майкл Блүүмберг:
 
Энтрепренер байна гэдэг нь заавал бизнес эхлүүлэхийн нэр биш. Энэ нь бусдын бэрхшээл гэж харж буйг боломж болгон хувиргаж, тэдний тойрч буй эрсдэлийг үүрч гарахын нэр юм.
 
Дэлхий дахинаа Томас Эдисон, Хенри Форд, Стив Жобс, Элон Маск, Марк Зукерберг, Жеф Безос, Тони Шей гэх мэт маш олон энтрепренерүүд төрөн гарсан бөгөөд тэдний хийж бүтээсэн зүйлс хүн төрөлхтөнд өндрөөр үнэлэгдэж байгаа билээ. 
Хэрэв та хүүхдийнхээ энтрепренер сэтгэлгээг дэмжин амжилтын үүд хаалгыг нь нээж өгөхийг хүсвэл https://www.surveymonkey.com/r/V559VTB хаягаар бүртгүүлээрэй