sonin.mn

7-р сарын 22-нд БНХАУ-ын Хар мөрөн мужийн Харбин хотод “Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал болов.


Арга хэмжээнд Хятад, Оросын холбогдох байгууллага, их дээд сургууль, соёл, аялал жуулчлалын холбоо, эмэгтэйчүүдийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчдийн нийт 500 орчим хүн оролцсон байна.




Хятад, Оросын харилцаа өнөөгийн тогтворгүй ертөнцөд тогтвортой байдлын тулгын чулуу болсон гэж хуралд оролцогчид тэмдэглээд, хоёр тал улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, өндөр чанартай харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулан, хүмүүс хоорондын харилцааг идэвхжүүлж, өндөр чанартай олон улсын хамтын ажиллагааг өрнүүлэхээр дамжуулан Хятад, Оросын харилцааг илүү өндөр чанартай хөгжилд хүргэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн аж.



Г.Бямба