sonin.mn

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар 7-р сарын 22-нд Манилад уулзав.


Ван И хэлэхдээ, энэ жил бол Хятад, Америкийн харилцааны "том жил" юм. Хоёр орны төрийн тэргүүн Бээжинд түүхэн уулзалтыг амжилттай зохион байгуулж, Хятад, Америкийн стратегийн бүтээлч, тогтвортой харилцааг тодорхойлж, хамтарсан хүчин чармайлтын чиглэлийг тогтоосон. Одоо бидний үүрэг бол хоёр төрийн тэргүүний тогтоосон замыг даган мөрдөж, хөндлөнгийн оролцоог арилгаж, саад бэрхшээлийг даван туулж, удирдагчдын хүрсэн зөвшилцлийг засгийн газар болон бүх салбарын нийтлэг ойлголт, үйл ажиллагаанд хөрвүүлж, Хятад, Америкийн стратегийн тогтвортой байдлаар дэлхийн энх тайван, амар амгаланг дэмжиж, Хятад, Америкийн бүтээлч харилцан үйлчлэлээр дамжуулан олон улсын хамтын ажиллагаанд чухал түлхэц өгөх явдал юм гэжээ. Ван И мөн АНУ-ын талын сүүлийн үеийн сөрөг үг, үйлдлийн талаарх Хятадын хатуу байр суурийг тодруулж, Хятадын гол ашиг сонирхлыг АНУ хүндэтгэж, нэг Хятадын зарчмыг баримталж, зөрчилдөөн, санал зөрөлдөөнийг үр дүнтэй зохицуулахыг шаардсан байна.


Энэ удаагийн улзалт бодитой, идэвхтэй, маш бүтээлч болсон гэдэгт хоёр тал санал нэгдэж, хоёр улсын төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хамтран хэрэгжүүлж, улс төр, дипломат сувгийн үүргийг бадруулж, өндөр түвшний харилцааны дараагийн үе шатанд бэлтгэж, Хятад, Америкийн стратегийн бүтээлч, тогтвортой харилцааг ахиулан бодит ахиц дэвшил гаргахаар хоёр тал тохиролцжээ.


Г.Бямба