sonin.mn
“Дэлхийн хөгжил нэгэн цагт мухардана, тэр үед дорнын мэдлэг түүнийг хөдөлгөнө” гэж хэлсэн Альберт Эйнштейнийг нас барсан жил буюу 1955 онд хожмын суут судлаач Миеэгомбын Амбага мэндэлжээ.
Шүүмжлэгч С.Энхбаярын яруу найрагч Б. Галсансүхийн тухай хэлсэн үгээр хэлбэл дэлхийн шинжлэх ухаан нээлтгүй, шинэчлэгчгүй байхыг үл хүсчээ. Хүмүүний зам мөрийг чинагуух ертөнцөөс зурж инагуух ертөнцөд буулгадаг төөрөг тавилан гэж байдаг. Зургаан настай Амбага хүүгээ аймгийн сургуульд аав нь бүртгүүлчихээд гэртээ хэд хонуулахаар аваад явж байхдаа нэгэн айлд буужээ. Гэрийн эзэн өвгөн мэлмий бүүдийсэн хүн байсанд Миеэгомбо “Хүүгээ сургууль соёлын мөр хөөлгөх гэж байхад хараа муутай хүн таарлаа. Буцахдаа өөр айлд буух юм шүү” гэж боджээ. Хэд хоноод буцахдаа “өөр айлд” буутал өнөө айл нь буйр сэлгээд буучихсан байж. Хожим тэр өвгөн бол “Төвд номын эрээн Мандаа” хэмээх Төвд номонд нэвтэрсэн нэгэн байсныг дуулаад бэлэгшээжээ.
Дунд сургуулиа алтан медальтай дүүргэсэн М.Амбага МУИС-ийн математикийн анги авахаар ортол уг хуваарь нь байгаагүй тул АУДэС-ийн хуваарь авчээ. Төөрөг зураг нь Дорно дахины Уламжлалт анагаах ухаан \УАУ\-руу л түүнийг хөтлөөд буй хэрэг. Математик сэтгэлгээтэй Амбагат анагаах ухааны юм бүрийг цээжлэх нь төвөгтэй санагддаг байж. “Энэ бүхнийг холбосон түгээмэл тэгшитгэл баймаар юм түүнийг нээгээгүй юм байхдаа” гэж боддог байжээ. Энэ бол хожмын аугаа их нээлтийнх нь анхдагч сэтгэмж байлаа. Сургуулиа дүүргээд ШУА-ийн Байгалийн нэгдлийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ороод “Хий шар бадгана” гэж сонссон ч УАУ хориотой байсан тул тэдгээрийг судлах эрхгүй байжээ.
 
М.Амбага 1981-1984 онд Москвад аспирантурт суралцан “Туршилтын амьтдад үүсгэгдсэн зүрхий булчингийн тэжээлийн дутмагшлын үед антиоксидант бетта блокатор эмийн хамгаалах үйлдлийг судалсан нь” сэдвээр дэд докторын зэрэг хамгаалжээ.1986 оны үес ЗХУ-д перестройка гарч өөрчлөлтийн салхи сэвэлзэхэд УАУ, хий шар бадгана зэргийг судлах боломж гарчээ. 
 
Дэд доктор М.Амбага УАУ, ОҮАУ-ыг харьцуулан судалж эхлэх үедээ “Мембран альфа төлөвт орвол чөлөөт язгуурт исэлдэлт ихэсгэдэг, бетта төлөвт орвол тэр процесст харьцангуй бага өртдөг” зүй тогтлын талаар А.Х. Коган багштайгаа хамт монограф бичиж байснаа 1990 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 29 минутанд ороо хурааж байхдаа гэнэт санаж “Альфа төлөв нь шар, бетта төлөв нь бадган, гамма гэдэг нь дундын төлөв юм байна” хэмээн сэтгэжээ. Тэгээд арав хоног эрдэм шинжилгээний үгүүлэл бичиж “Монголын анагаах ухаан” сэтгүүлд хэвлүүлэв. Тэр үгүүлэлээр нь судлаачид түүнийг “Мембраны Амбага” гэцгээх болжээ.
 
4.5 тэрбум жилийн тэртээгээс дэлхийн амьдралын бүх үзэгдэлийг нөхцөлдүүлэн өртөөчилж ирсэн мембранаар овоглуулна гэдэг судлаач хүнд их хувь заяа хэмээн М.Амбага тэр үедээ дотроо бахархаж байжээ.
 
Тэрбээр 1994 онд “Хий шар бадганы онол ба мөмбрант байгууламж” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Амбага доктортой АУДэС хамт дүүргэсэн нагац ах Ч.Чулуунбаатар минь 1994 онд намайг Амбага ахтай танилцуулж эмчлүүлсэн юм. Нэг өдөр төлевизийнхэн ирж нээлтийнхэн нь тухай яриулаад “Пүрэв гарагт орой төдөн цагт гарна" гээд явсан ч гараагүй. Тэр үөд би жинхэнэ судлаач хүн хичнээн даруу байдгийг нэг зүйлээс харсан юм. Амбага ах “Энэ нээлтийг би сайндаа хийгээгүй.Дорнын анагаах, өрнийн анагаах гэдэг хоёр зүйлийн гавьяа” гэхэд нь профессор Ж.Бадамдаш багш минь “Тэр хоёрыг чинь тэгээд хэн холбосон юм” гэж билээ. (Дашрамд хэлэхэд, тэрбээр намайг эмчилсэн төдийгүй “Суутнуудын суутан Бэсүд Ч.Эрдэнэ” номыг минь хэвлүүлсэн ачтан билээ). Аюурвед, Төвд, Монгол УАУ 3000 жилийн тэртээгээс хөгжсөн ч ҮIII зуунд саарсан бол Р. Гук өөрийн зохион бүтээсэн микроскопоор амьд эсийг 1666 онд анх харж судалсанаар үүссэн ОҮАУ 300 жил хөгжөөд 1950-1960 оны үес саарчээ.Энэ 300 жил тохиоддлын тоо биш. Исаак Ньютоны “Principia mathematica”-д дөрөөлсөн Европ соёл иргэншил цэцэглэн хөгжөөд “Өсөлтийн хязгаар” номын прогноз ёсоор өсөлтийн хязгаартаа хүрээд эргээд нурж эхэлсэн-буюу бүх л нөөц боломж шавхагдан хямарсан үөийг гэрчилсэн тоо.
 
Өнөөхөндөө дэлхийн түүхийн хөдөлгүүр болж буй Европ соёл иргэншлийн энэ уналт нь шинэ нээлт, шинэ онол, шинэ шинжлэх ухаан, тэр байтугай тэнгэрээс исгэрэн буух шинэ дэг журмын ташуурыгтүүхээс шаардан буй юм. Аврал гарц хэмээн хагас зуун жил хайгаад олоогүй Эцсийн онолыг нь Эрдэнэ хэмээх монгол судлаач нээсэн билээ.
 
Ч.Эрдэнэ Эцсийн онолоороо квант онол, харьцангуйн онолыг, мөн Гауссын цэвэр матөматик, онолын физик хоёрыг нэгтгэсэн бол М.Амбага УАУ, ОҮАУ-ыг нэгтгэж NCM (Newly coded medicine) буюу шинэ кодоор холбогдсон анагаах ухааны шинэ онолыг нээн боловсруулжээ. Дэлхийн шинжлэх ухааны нэн тулгамдсан, үндсэн, суурь асуудлуудыг хоёр Монгол судлаач шийдчихсэн гэсэн үг. Ч.Эрдэнэ, М.Амбага нар дэлхийн ШУ-нд нэгэн цагт дэгэхдээ шийдвэрлэх эгзэгтэй цаг мөчид нээгдэх учиртай байсан суурь нээлтүүдийг хийж, олон зуун жил үл үзэгдэх ханаар тусгаарлагдсан байсан (Угтаа тийм хана байгаагүй.судлаачид өөрсдөө ШУ-ны хөгжлийн түвшин.соёлын зааг ялгаа, шашин шүтлэг зэргээс хамааран тийм хана зохиомлоор бий болгочихсон) төрөл шинжлэх ухаануудыг нэгтгэж, тухайн шинжлэх ухаануудыг төдийгүй дэлхийн соёл иргэншилийг мухардлаас гаргах замыг нээсэн нь тус судлаачдын нээлт онолтой нөхцөлдөн энэхэн цаг үөд тохиогоод буй Монголын сэргэн мандалын тусдаа сэдэв билээ.
Оюутан үеийнх нь бүхнийг холбосон түгээмэл тэгшитгэлийн тухай бодол, эрдэм шинжилгээний ажилтан байх үеийнх нь “Альфа төлөв нь шар, бeтта төлөв нь бадган, гамма гэдэг нь дундын төлөв юм байна” хэмээх сэтгэмж нь Амбага судлаачыг NCM анагаах ухаан руу хөтөлсөн агаад уг онол нээлтийн эн царааг “ ...Би шинжлэх ухаанд цоо шинээр юу хийсэн бэ? гэвэл Кэмбрийн өмнөх болон Палезой, Мезозой, Ценозой эринээр дамжиж, 4.5 тэрбум жилийг шаардан байж бий болсон, хүний биед 4-5 секунд болгонд хүчилтөрөгчийг уушигаар дамжуулан бие рүү оруулж, нүүрсхүчлийн хийг биеэс мөн зөрүүлээд гаргадаг, хоногт 160 кг АТФ үүсгэж биеийн дулааныг 36 орчим градуст барьж, цусны даралтыг 120\80 мм.рт.ст-д байлгаж, судасны лугшилтын тоог минутанд 72 гэсэн тоон дээр барьдаг, анх дэлхийн агаар мандалдхүчилтөрөгч бийболоогүй үед бол анаэроб фотосинтез, гликолиз гэсэн common descent хэлбэртэй байснаа сүүлийн 500 орчим сая жилд төгс хэлбэртээ шилжин төлөвшсөн “donators membrane redox potentials three state line system+O2+ADP+PI+H+nH+membe.space=/ATP heat energy/+H20+nNh+matrix+CO2” Ambaga and Tumen-Ulzii, 2015/ ТЭГШИТГЭЛ хамааралт протоны урсгалын есөн дамжлагат битүү хэлхээг шинээр нээсэн юм.
 
Миний нээсэн “donators membrane redox potiontials three- state line system+O2+ADP+PI+H+nH+membe.space=/ATP heat energy/+H20+nNh+matrix+CO2” Ambaga and Tumen-Ulzii, 2015/ тэгшитгэл хамааралт протоны урсгалын 9 дамжлагат битүү хэлхээний онолын мөн чанар, ач холбогдпыг оор үзүүлсэн \Kenneth R6Miller,-Joseph S. Levine, Biology,p.422, fig 17-6\ хөхөөр үзүүлсэн Кэмбрийн өмнөх, хөхөөр үзүүлсэн Палезой, ногооноор үзүүлсэн Мезозой, хүрэн бороор үзүүлсэн Ценозой эринд анхны прокариот эсээс авахуулаад анхны хүн үүссэн энэ 4.5 тэрбум жил дотор АТФ нийлэгжүүлдэг электрон, протон хамааралт энерги хангамжийн тогтолцоо нь “Гликолиз, анаэроб фотосинтез, нитроген фиксаци, аэроб тогтолцоо”-гоороо дамжин дамжсаар улам төгөлдөржсөөр “donators membrane redox potentials three state line system+O2+ADP+PI+H+nH+membe.space=/ATP heat energy/+H20+nNh+matrix+CO2” Ambaga and Tumen-Ulzii, 2015/ тэгшитгэл хамааралт протоны урсгалын есөн дамжлагат битүү хэлхээ гэсэн хамгийн сүүлчийн төгс хэлбэр рүүгээ синапсидаар эхэлдэг сээр нуруутан амьтад дээр эцэслэн, төгөлдөржин бий болсныг харуулдаг дэлхийн хэмжээний,дэлхийн том лабораторийн хийдэг нэн том хүрээний нээлт мөн хийгээд үүнийг өмнө нь манай монголчуудын шүтдэг, урьж авчраад хүндэтгэл үзүүлдэг Нобелийн шагнал хүртсэн гадаадын эрдэмтэд хэлж амжаагүй байсан гэдгээр ойлгох ёстой” хэмээн “Хүн, амьтны бие дэх мембран-редокси потенциалын гурван төлөвт шугам хамааралт протон, электроны урсгалын есөн дамжлагат битүү хэлхээ” шинэ онолын шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдол” товхимолдоо бичсэнээс харж болно. Мөн “Мендлеевийн үелэх системийг энэ орчлон, дэлхий дээр бий болсон хиймийн элемент нэг бүрийн мөн чанарыгтайлбарлахад ашигладаг шиг, миний нээсэн мембран-редокси потенциалын гурван төлөвт шугам хамааралт протоны урсгалын есөн дамжлагат битүү хэлхээг манай дэлхий дээр сүүлийн 4.5 тэрбум жилийн явцад үүссэн амьд биет болгоны амьд байгаагийн нууцыг олоход хэрэглэнэ” гэж бичсэн.
 
Ч.Эрдэнэ Эцсийн онолоор шашин шинжлэх ухаан хоёр нэгдэнэ, материалист логик нурж унаад идеалист логик түрж орж ирлээ гэж бичсэн. Тэгвэл М.Амбага өөрийн онол нь NCM анагаах ухааны асуудлуудад төдийгүй бясалгал, иог, нирваан дүрийн тухай эгзэгтэй асуудалд ч шинжлэх ухаанч хариу өгнө” гэж бичсэн юм.
 
Сэтгэгч Ф.Ницше бүхий л мэдлэгийг эргэн хянах цаг түүхнээ ирнэ гэж үзсэн билээ. Доктор М.Амбага УАУ ба ОҮАУ-ыг “NCM анагаах ухаан дахин шинжлэх ухаанчаар өмнө нь шинжлэх ухаанд огт байгаагүй түвшинд анх удаа тодруулсан” гэж бичсэн нь уг шинжлэх ухааны түүхэн оргил үйл явдал юм.
Орчлон ертөнцийг физик математикийн үүднээс тайлбарлаж буй Эцсийн онолынхоо тухай Ч. Эрдэнэ “Он цагийн дарааллыг харгалзан хэлбэл, Эцсийн онол маань Фалес, Гераклит, Пифагор, Платон, ЭвклидДуйлдар Гоо Сэцэн, Жиордано Бруно, Иоханн Кеплер.Исаак Ньютон,Карл Гаусс,Шарайд Шаравын Мянгат, Кронекер, Эйнштейн, Нильс Бор, Дмитрий Иваненко, ямпий хэмээх Д. Цэрэн, Хавтгайн Намсрай нараас тухай тухайн үедээ дэвшүүлсэн суурь тулгуур боловч нэн эгзэг эрсдэлтэй сонин сайхан үзэл баримтлалуудын бүрэн төгс логик математик биелэл юм” хэмээн дүгнэн бичсэн байдаг. Тэгвэл М. Амбага, түүний хүү судлаач А.Түмэн-Өлзий нар дээр дурьдсан товхимолдоо “Бидний нээн тогтоосон “donators membrane redox potentials three state line system+O2+ADP+PI+H+nH+membe.space=/ATP heat energy/+H20+nNh+matrix+CO2” Ambaga and Tumen-Ulzii, 2015/ хамааралт протоны урсгалын есөн дамжлагат битүү хэлхээ л амьдралын бүххэлбэрийн эволюци хөгжлийн 4.5 тэрбум жилийн дараа оюун ухааны өндер хөгжилтэй Homo sapience хүний уураг тархи, их тархины бор давхарга, сэтгэн бодох үйл ажиллагаа буддын гүн ухаан, ХШБ-ы хийсвэр онол, электрон.протон, нейтрон, генетикийн хууль АТФ, эволюцийн хуулийг нээсэн Ютиг Ёндонгомбо, Лүнрэг Дацдар, Резерфорд, Томпсон,Чадвик, Дарвин, Мендель, Морган, Митчөлл нарыг төрүүлсэн. Эдгээр суутнууд бол эволюци хөгжлийн 4.5 тэрбум жилийн “Бидний нээн тогтоосон “donators membrane redox potentials three state line system+O2+ADP+PI+H+nH+membe.space=/ATP heat energy/+H20+nNh+matrix+CO2” Ambaga and Tumen-Ulzii, 2015/ хамааралт протоны урсгалын өсөн дамжлагат битүү хэлхээ хамааралт эволюци хөгжлийн бүтээгдэхүүн атлаа, энэ эволюци хөгжлийн зүй тогтлоо шинжлэх ухаан болгож хувиргасан гайхамшигт сэтгэгчид юм” хэмээн бичжээ. Ч. Эрдэнэ Эцсийн онолын “араг яси-ыг босголцсон 17 суутны (зохиогч Н.Коперникийг мартсан бол 18) дотор дөрвөн монгол суутны нэрийг алтан үсгээр мөнхлөн бичсэн бол М.Амбага, А.Түмэн-Өлзий нар УАУ болон ОҮАУ-нд хосгүй хувь нэмэр оруулсан есөн суутны дотор Ёндонгомбо, Дандар хэмээх хоёр суут монголыг тэгж мөнхөлжээ. Цаг хугацааны шалгуурт хэдэн зуун жилийн уртад тэд минь ийн мөнхөрч Монгол хүний оюун ухааны хосгүй чадварыг дэлхийн соёл иргэншлийн хийгээд шинжлэх ухааны түүхнээ дуурсган алдаршуулах тавилантай байжээ.
 
“Дэлхийн анагаах ухааныг NСМ анагаах ухаанаар өөрчилнө” хэмээх уриатай сургууль ажиллуулж, энэ сургууль дэлхийн анагаах ухааны салбартаа Харвард, Оксфорд, Кэмбрижээс том сургууль юм\, эрдэм шинжилгээний 40 гаруй ном бүтээл бичиж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ШУ-ны том сэтгүүлүүдэд хэвлүүлж, Азиас анх удаа олон улсын Grand doctor, full professor болсон, нээлт нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөд Нобелийн шагнал авах суут судлаач М.Амбага Монголдоо хэрхэн үнэлэгдэж байна вэ? М.Амбага докторт өнөө хүртэл акадөмич цол олгоогүй. М.Амбага, доктор профессор Б.Саранцэцэг нар “Барбадин”, “Хофитас”, “Нефромон” хэмээх эм бүтээсэн ч “Барбадин” эмийг л гэхэд эм бүртгэлийн газар нь 35 жилийн дараа сая нэг бүртгэжээ.  Монголын ШУ-нд дорвитой хувь нэмэр оруулсан судлаачид олгодог 100 сая төгрөгийн шагнал бий. Түүнд М.Амбага доктор арван удаа нэр дэвшсэн ч арван удаа түүнийг унагажээ. Сүүлдээ нэр дэвших эрхийг нь Засгийн газрын тогтоол гаргуулж байгаад гурван жилээр хасчээ. Эрин цагаасаа түрүүлсэн судлаачид тохиодог сайн саар бүхнийг номноос уншиж, киноноос үзэлтгүй М. Амбага доктороос харж болно.
 
Найдангийн Дарамзагд