
Амьтай, амьгүй аливаа юмсын хэлбэр, дүрсийн учир, утга, ач холбогдол үнэнхүү тун ч их, тун ч нарийн, хэр баргийн хүн ойлгоход ч хүнд, танихад хэцүү. Гэтэл хүмүүс бид хэлбэр, дүрсэд бүхийл түүхийнхээ туршид даан ч хайхрамжгүй хандаж иржээ. Энэ дутагдал, алдаа одоо ч мөн хуучин эрчээрээ үргэлжилсээр байна. Энэ байдлаас болж урд өмнө нь хийж байсан алдаа, дутагдал өнөөдөр ч бас үргэлжлэн гарсаар л байгаа юм.
Аалзны хэлбэр, дүрс хүнд сайхан санагдахгүй. Гэхдээ тэр олон хөл, муухай хэлбэр бидний ойлгохгүй, тооцдоггүй олон сайн чанарыг аалзанд өөрт нь буй болгодог. Аалз ямар ч хөдөлгөөнөөсөө болж “аваарт орно” гэж үгүй. Олон хөл, олон үе, арзгар үс, биендээ наалдсан толгой мэт нь мөн ч нарийн хийц, хэлбэр юм...
Наад захын жишээ гэхэд л хүн дүрс. Энэ дүрсийг байгаль нэлээд хожуу зохион бүтээсэн нь ч учиртай. Өчнөөн олон дүрс бүтээгдэж, туршигдаж, зарим нь устаж, зарим нь шалгаран үлдсээр хэдэн ч юм тэрбум жил өнгөрсний эцэст л хүн дүрс бүтээгджээ. Энэ бол үнэхээр сонгодог дүрс, гайхамшигтай хэлбэр, оновчтой хэмжээ, төгс төгөлдөр бүтээл юм. Бүх дүрсийн дээд нь хүн дүрс гэж хэлж болно. Хүмүүс бид өөрсдийнхөө дүрсийг ашиглаж элдэв дүрс бүтээхдээ ч тухай бүрд нь л ичмээр, зовмоор алдаа гаргаж байжээ. Өөрсдөөсөө илүү ухаантай, ер бусын их хүч, ид шидтэй, юуг ч хийх, бүтээх чадалтай гэгдэх бурхдын дүрсийг бүтээхдэ өөрийнхөө дүрсийг ашигласан атлаа олон толгойтой, олон гартай, олон хөлтэй болгож тэнэгтжээ. Амьд, хүчирхэг, ухаалаг, чадварлаг амьтан бүхэн тусгах, сэтгэх, удирдах нэг л төвтэй (нэг л толгойтой) байдгийн цаад нарийн учир, ач холбогдол, шүтэлцээг таньж, тооцож чадаагүйн алдаа энд гарчээ. Шашин болон санваартны идеализм энэ алдааг хийлгэжээ. Байхгүйг, байх ч боломжгүйг зохиомжлон буй болгож, бүр биежүүлж, дүрсжүүлсэн нь инээдэмтэй.
Жишээ нь зарим шашны чөтгөр нь хүн дүрстэй, эвэртэй, сүүлтэй, зарим шашны чөтгөр нь өөр амьтны элдэв дүртэй, айдас хүйдэс төрүүлэхээр, шуламнууд нь ч мөн элдэв дүр, дүрстэй, лус савдаг нь ч олон дүртэй, бусдыг айлгах, сүрдүүлэх зорилго нь ер бусын дүр бүтээсэн аргаа зөвтгөдөг байх л даа…
Аль ч амьтны уураг тархи, хөл, гар нэг л зүйл, нэг л үйлдэл дээр төвлөрөн ажиллах зориулалт, боломжтой байдаг. Олон гараар нэг зэрэг олон үйлдэл хийх, олон толгойгоор олон гар, хөлөө удирдах чадвартай амьтад байгалийн хувьслаар ч буй болоогүй юм. Байхгүйг, ер байх боломжгүйг фантазлан бүтээх шашин, идеализмын хуурамчлалд хэмжээ, хязгаар, үнэний хувь гэж байдаггүй ажээ. Үлгэр, домгоор эхэлж, үлгэр домгоор амьдарч, мөн үлгэр, домгоор төгсдөг суртал, номлол бол юуны өмнө л шашин билээ. Хүн дүрс наад зах нь л хөдөлгөөний дэндүү гэхээр өргөн боломж, эрх чөлөөг эзэндээ олгож байгаа юм. Дөрвөн мөчөөрөө ч явж болно, хоёр мөчөөрөө ч явж болно. Модруу дээшээ ч авирч болно, доошоо ч бууж болно. Биенийхээ аль ч хэсэгт гар нь хүрч чадна, усанд умбаж ч, сэлж ч чадна. Элдэв шимэгчдийг биенийхээ аль ч хэсгээс зайлуулж чадна. Зөвхөн энэ чадвар гэхэд л бусад амьтанд байхгүй шүү дээ.
Хүний гар шиг чадварлаг урд мөч ямар ч амьтанд байхгүй. Байгалийн бүтээсэн дүрс, хэлбэрийн дээд нь хүн дүрс гэдэг нь тодорхой юм. Шилдэг нь, дээд нь гэдгийг мичнээс хүн үүссэн түүх гэрчилж, бас маргаангүй нотолжээ. Хүн үүссэн түүхэн урт хугацааны туршид өөр ямар ч дүрс эзнээ хүн мэт болтол нь өөрчилж, хөгжүүлж чадсангүй.
Ядаж л хүний хэрийн оюун ухаантай биш гэхнээ хүний хэрийн гартай (урд мөчтэй) амьтан ч буй болсонгүй. Газар дээр ч, усанд ч, мөн агаарт ч бүхий л амьтан хувьссаар, хөгжсөөр ирсэн хэдий ч уураг тархи нь хөгжиж ер гавьсангүй. Зарим амьтны, жишээ нь зааны уураг тархины хэмжээ хүнийхээс хэд дахин том хэдий ч аль, ямар ч заан (бүр нэн өндөр настай, сүргийн ахлаач хөгшин эм заан ч гэсэн) хүн шиг ухаалаг биш билээ. Хүний мэдрэлийн эс 85 тэрбум, зааных олон дахин илүү байх… Бид бүхний мэдэх өөр нэгэн ухаалаг хэлбэр, дүрс бол монгол гэр юм. Гэр бол цэвэр хүний бүтээл. Гэхдээ л нэгэн төгс төгөлдөр бүтээл. Хэлбэрээс нь хамаардаг олон чухал чанар монгол гэрт буй. Суурин иргэд байшинд, нүүдэлчид гэрт амьдарсаар олон мянган жил өнгөрөхөд нүүдэлчдийн хувьд гэр хамгийн тохиромжтой сууц хэвээрээ Нүүх, зөөхөд хөнгөн, барих угсрахад хялбар, салхинд тэсвэртэй, агаарын солилцоо сайтай, хүйтний улиралд дулаан, зуны цагт сэрүүн, цас бороо аюулгүй, гэр төхөөрөхөд хэрэглэгддэг бүх материал нь гарын дор, хана нь дугуй, дээвэр нь налуу, тооноор нь, хаяагаар нь гэрэл ба агаар ордог, доторх бүх эзэлхүүнээрээ жигд халдаг, нутаг сэлгэх өргөн боломжтой… гэхчилэн байшин сууцаас хавьгүй олон давуу чанар гэр сууцанд буй.
Хүмүүс шинээр юу ч бүтээсэн гэсэн байгаль дахь тохирох, оновчтой хэлбэр, дүрсийг л бүх түүхийнхээ туршид хуулбарлан хэрэглэж иржээ. Учир нь байгалийн бүтээсэн хэлбэр, дүрсүүд тоймгүй олны дээр зориулалт зориулалтаараа төгс төгөлдөр байдаг.
Оюун ухаантай амьтан бүтээе гэхэд л хүн дүрс шилдэг нь байсан, бэлээхэн байж л байсан… Гурав дахь нэгэн гайхамшигтай дүрс бол бөөрөнхий бөмбөлөг юм. Бидний нүдэнд нар ч бөөрөнхий, сар ч бөөрөнхий, эх дэлхий маань ч бөөрөнхий харагддаг. Холын одод ч бөөрөнхий мэт үзэгддэг. Яахлаараа сансрын уудамд байгаа бүхэн бөөрөнхий болчихдог байна аа? Энэ тухай би өмнө нь өгүүлж байсан болохоор орхиё. Хүмүүс бүх түүхийнхээ туршид бас л их юмсыг, дүрс, хэлбэрийг бүтээжээ. Гэхдээ л бараг бүгдээрээ байгальд байгааг нь л дууриалгасан нь үнэн юм. Өөрт нь хэрэг болох, өөрийн нь чадавхыг нэмэгдүүлэх, жишээ нь шувууг дууриаж нисэх, загасыг дууриаж гүнд шумбах, газраар хурдан шилжин явах, их ачааг зөөхөд туслах машин, техникийг хүмүүс бүтээжээ. Цаашдаа маш олныг зориулалт, зориулалтаар нь бүтээх байх.
Гэхдээ л яг өөр шигээ зүсэн зүйлийн чадавхтай, амьтай, ухаалаг, өсөх үржих чадвартай биетийг бүтээж чадахгүй л болов уу. Тэгэх хэрэгцээ, шаардлага ч бараг үгүй юм. Өөрсөддөө өрсөлдөгч буй болгохын ашиг, тус гэж байх уу? Хиймэл оюун ухаан гэж ярьж л байна, гэхдээ тэр чинь хүмүүст хэрэгтэй ажил, үйлдлийг л гүйцэтгэдэг машин (ухаалаг утас лугаа) л байх болно. Оноосон үүргийг сайн гүйцэтгэнэ, хурдан бүр асар их хурдан гүйцэтгэнэ, алдаа гаргана гэж ер байхгүй ч болох байх. Өөрийгөө хувилж ч чадахаар болгож болно л доо, тэглээ гээд ч хиймэл оюун ухаантан маань дээд эрэмбийн машин хэвээрээ л үлдэнэ. Тэр биологийн нэгэн зүйл амьтан болчихгүй л болов уу. Эх дэлхий, байгаль маань олон тэрбум жилийн туршид элдвээр, бүр төсөөлөх ч аргагүй элдвээр хувьсаж, өөрчлөгдөж байж бүтээсэн, хэдэн зуун сая дахин шалгаруулалтанд оруулж, ойр хооронд өрсөлдүүлж байж бүтээсэн хүн мэтийн ухаалаг, оюунлаг амьтныг яагаа ч үгүй эрт биеэ тоож, биесээ хядаж, бурхан, чөтгөр, шулам мэтэд сохроор итгэх болсон хүмүүс мэт нь давтаж, дууриагаад ч болов хийчихэж чадахгүй л дээ. Ухаанжихтай зэрэгцэн тэнэглэх нь ч их болчихлоо. Өөрсдийгөө ч, эх дэлхийгээ ч сөнөөж мэднэ.
XXI зууны 30-аад оны байдлаас харахад хүн төрөлхтөн болчимгүй, бодлогогүй янзаараа л байна. Цөмийн зэвсэг хэрэглэсэн дэлхийн дайн дэгдээхээс ч сийхгүй хэмжээнд хүртлээ тэнэгтсээр байна шүү дээ…
Байгалийн нэгэн төгс бүтээгдэхүүн болох биенийхээ цаашдын хувьсал, хөгжилд эрээ цээргүй, ухаан бодлогогүй хандах, элдвээр өөрчлөх оролдлого ч олох ашигт нь хөтлөгдөн өргөжсөөр байна. Учир үл мэдэх хүүхэд насанд нь хүүхдийн хүйсийг ч сольж туршилт хийх болов. Эцэг, эхийн нь хүсэлт, зөвшөөрлөөр ч ийм юм хийх ёсгүй. Хүүхэд анх төрсөн төрөлх эрхээ эдэлж, тэр хүйсээрээ л нас, бие гүйцэх учиртай. Байгаль ээж хоёр хүйсийг харьцангуй тэнцвэртэй (тооны хувьд) байлгасаар өдий хүрчээ. Энэ тэнцвэриын цаана ихээхэн учир, утга буй. Нийгмийн талын гэгдэх шалтгаанаар хүмүүс бид байгалийнхаа талыг хохироох, эвдлэх нь осолтой… Ирээдүй судлалын нэгэн чухал, бүр мөнхөд чухалчлагдах учиртай асуудал бол хүмүүс бидний өөрсдийн маань хувьсал, хөгжил, бидний бие, эрхтний хувьсал, хөгжлийн асуудал юм. Хүйс солих үйлдлийг бизнес болгож буй нь мөн ч олон сөрөг үр дагавар авч ирэх нь тодорхой. Өөрсдийнхөө ирээдүйг аюулд учруулж болзошгүй, болчимгүй үйлдэл бүрээс сэргийлж байх нь зөв. Эс тэгвээс өөрсдийгөө устгах замруу ч хальтран орчихож мэднэ.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл32
ккк
Их мэдэх Ч ахаа, одоо Путлер хайрт ахынхаа талаар нэг халаагч
халагуут ээгч
хала гуут ээгч
бүх хүн чихрийн шижинтэн болох гэж яваа. тархиа идүүлнэ, нүд, хөлөө.
Чулуунжавын алдартай үг путлерийн орос улс ялна
шүүдр ялна, давсн да лайнуудаа. хийацо яам цоо 🕳
🧂🍭🍬🥫лааз tin can чадах болох 👑kong🔴🦍 hexe gone 🥊 spHERe herR 🌫 π🖼😋
роса ялна гэх 🌿💦
ацтай шонгийн модон доогуур гарахгүй. ө.х. хийац дээрээ залахгүй гэдэг нь юу болсийн бол.
цоохор морь хараа муутай байдаг гэнээ. аppaloosa. одоо яанаа.
🤼♂️ octagon
S.E.M.V.T hunee abaachee
https://youtu.be/X84RU9N5QFc
https://youtu.be/6pK2ya-Ht1c
https://youtube.com/shorts/f1t7FjRkoM8
му му нэртэй боол охин. тэрэгчиндээ өгч намагт
ану эмч нар хүмүүсийг хямраад хэцүү байвал хүйсээ соль гэж зөвлөж байгоо. баахан транс
hexe hexagon cone cong кo🤧нус 🎂🥳
ширээний өнцөгт суухад өнцөглөж бүү суу. эхнэр авч нөхөрт гарч чадагүй гэнэ (ru). эхнэрнөхөргүй. дом ч юмуу юу ч юм. хэг ёг өргөс шиг бүү бай ч гээд байгаму.
христыг цовдлоход толгойд нь өргөст харгана билүү залсан байдаг. сrown of thorns. харганы ноос түүж эсгий хийх.
өөгүй 🏐 🏑
Леонорда да винчи: хорвоо долоо хоногийн дотор үүссэнийг худлааг нотолсон.
🛸 таваг 🍞 талх тусдаа. πа⚙️ paradise 🎲 dice ☕️ дийз leon hard o
Христийн библи дээр бурхан хорвоог долоо хоногийн дотор бүтээсэн
будда хана туургыг шилэн болгож адисласан нэвт харагдсан. дээрээсээ эхлэнэ гэв үү. төр, том том шашинууд мяндагтнууд
Бурханыг ертөнцийн эзэн гэж буруу орчуулсан
πо ол. эзний хүүгийн хүүгийн хүүгийн… хүү. хүүлэлт. хөө. хар хүн. шороон махбодь. хавирганаас. venus хоёр дийз дундаас төрсөн 🦪. ⚙️. [ˈleɪ.di] of elche. жоконда бас хоёр багана дунд. эден адан а дан адам
https://journaloftibetanliterature.org/index.php/jtl/article/view/92 • the story of Čogtu Qongtaiji was more complex than we have been led to believe. монголчуудыг хооронд нь алалцуулж хаячаад одоо болхоор - итгэж явснаас арай өөр шиг бнаа ч гэх шиг. нэг түбэд лам хүүхнээр бичүүлж байган. галданы толгойг эргүүлж цусаар тэглүүлж үхүүлж хаяад заныг бээжинд бас. бестолковый хараалчид
litang бас олон хувилбарт шүү шарулаанцахөх пигнүүдээ. уулын сүрд дайруулчихсан хөлдүү 🏔 нүүдээ
оройн дээд, чимгэнд барих, цутгуур. cement 🏔 dakshin दक्षिण south 남쪽 namjjog sud су́д judge зүүджүд гээ
сонсохгүй ээ, дүлий лус юм чинь. яаж нэг хариу бичүүлсийн
Энэ ч ёстой маш сонирхолтой, нэн чухал нийтлэл байна даа. Ойрд ийм сонирхолтой нийтлэл харсангүй. Хадгалж аваад дараа нэг тавтай үзье. Их ч юм бодогдуулж байна. Бодол санаа ч зөрчилдөж байна. Баяр хүргэе,Судлаач, профессор Д.Чулуунжав Танаа. Амжилт.