sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын харилцаа холбооны технологийн “Huawei” компани ирэх таван жилийн хугацаанд сүлжээний дэд бүтцээ илүү үр өгөөжтэй, найдвартай болгох чиглэлд 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж тус компанийн гүйцэтгэх захирал Рэнь Жэнфэй хэлжээ.
Компани санхүүгийн цохилтод өртөж байгаа хэдий ч судалгаа шинжилгээний зардлаа бууруулалгүй ирээдүйн шинжлэх ухааны онолын салбарт улам их хувь нэмэр оруулна гэдгийг “Huawei” компанийн үүсгэн байгуулагч онцолсон байна.
Рэнь Жэнфэй энэ талаар Шэньжэнь хот дахь “Huawei” компанийн төв байранд АНУ-ын ирээдүй судлаач Жорж Гилдер, Массачусетс муж улсын Технологийн институтийн үүсгэн байгуулагч Николас Негропонте тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэрээ хэлжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг