“Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг.
Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг маргааш 09.00-17.00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг урьж байна.
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс
Холбоо барих утас: 70116004
Сэтгэгдэл0
Өмнөговь аймгийн 167-р цэргийн ангид харуулд гарч байсан 19 настай байлдагч Б буудуулсан хэрэг энэ сарын эхээр гарчээ. Бууны сум байлдагчийн цээжний баруун хэсгээр нэвт гарсан байна. Байлдагч Б нь өнгөрсөн оны аравдугаар сард цэргийн албанд татагдсан нэгэн байжээ. Хэрэг гарсан даруйд шархадсан байлдагчийг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж байгаа юм байна. Харин байлдагчийг хэн буудсан нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээллээр байлдагч харуулд гарч байх үедээ өөрийгөө буудсан гэх тайлбарыг цэргийн ангиас нь өгч байгаа гэх мэдээлэл байна. Гэвч харуулын цэргийн буу сумгүй байдгийг эх сурвалж нотолж байгаа юм. Ямартай ч, цэргийн эрдэмд суралцахаар явсан хүү бууны шархтай, азаар амьд үлдээд байна. Батлан хамгаалах салбарт цэргийн эрдэмд суралцахаар мордсон олон хүү эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Гэвч хариуцлага дээшилж, цэргийн аюулгүй байдал хангагдаагүй нь нэгэн жишээ энэ болж байна.