Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.06.18) хуралдаан 15 цаг 53 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангуулах зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн.
Хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д. Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал болон холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцов.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, “2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар 1992 оны Үндсэн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, тэдгээрийн ажилтнуудын нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсон. Энэ мэдээлэлд төрийн нууцад хамаарах асуудал болон, хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар төрийн маш нууц гэсэн дардастайгаар УИХ-ын Байнгын хорооны гишүүдэд танилцуулагдсан учраас УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтын дагуу хаалттай горимоор явуулсан” гэж байлаа. Мөн тэрбээр, “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол зохион байгуулалтын агуулгатай учраас асуудлыг нээлттэй хэлэлцэх болсноо мэдэгдсэн. Уг тогтоолд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг тусгаж, баталсан бөгөөд, Засгийн газарт дөрөв, Гадаад харилцааны яаманд зургаа, Тагнуулын ерөнхий газарт нэг, Цагдаагийн ерөнхий газарт хоёр зүйл, заалтаар тус тус чиглэл өгсөн байна.
Байнгын хорооны тогтоолын дагуу авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тус яамны боловсон хүчний томилгоотой холбоотой асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээлэлдээ, Их хэмжээгээр хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д баривчлагдан шалгагдаж буй, Турк улсын Станбул хотод суугаа ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан. Тус улсын хууль, шүүхийн байгууллагын шалгалтын үр дүнгээс хамаарч зохих арга хэмжээг тухайн үед нь авна гэж байлаа.
Мөн Дипломат албаны тухай хууль, дипломат ажилтны сахилгын тухай дүрэм, байгууллагын дотоод журам, дипломат төлөөлөгчийн газар томилогдсон дипломат болон үйлчилгээ, техникийн ажилтнуудтай байгуулдаг томилолтын гэрээнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлдөг эм, тамхи зэргийг хувийн ашиг хонжоо олох зорилгоор тээвэрлэх, аливаа улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Монгол Улсын дипломат албаны нэр хүндэд харш, ноцтой зөрчилд тооцон дипломат албанаас халдаг. Ийнхүү халдаг нь тухайн ажилтныг дипломат албанд буцаан авахгүй байх үндэслэл болдог эрх зүйн зохицуулалт байгаа. Эдгээр зохицуулалтын дагуу тухайн албанд хариуцлага алдсан ажилтнуудыг дипломат албанаас халж ирсэн бөгөөд цаашид хариуцлага тооцож ажиллана гэдгийг сайд мэдээлэлдээ онцолсон.
Дипломат төлөөлөгчийн газар ажиллах хугацаандаа мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг зөрчилд холбогдож байсан боловч төрийн албанд үргэлжлүүлэн ажиллаж байсан албан тушаалтнуудыг шалган тогтоож, төрийн албанаас нэн даруй чөлөөлөх хүрээнд ажиллаж байна. Түүнчлэн энэ хүрээнд гадаадад биечлэн саатуулагдан шалгагдсан гурван ажилтан байгаагаас хоёр нь халагдсан бөгөөд нэгийг нь шалгаж, халах арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ эрх зүйн туслалцааны гэрээний дагуу Польшийн талаас манай эрх бүхий байгууллагад хандан лавлагаа авч байсан дээрх төрлийн хэрэг зөрчил үйлдсэн гэх хүмүүсийн асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Мөн УИХ-ын холбогдох Байнгын хороотой хамтран Гадаад харилцааны яамны нийт албан хаагчдын томилогдсон шийдвэрийг нягтлан шалгах ажлыг зохион байгуулна гэж байлаа.
Үргэлжлүүлэн Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Р. Отгонжаргал мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ, Байнгын хорооны тогтоолд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албыг бэхжүүлэх, бүтэц орон тоог нэмэгдүүлэх болон иргэдэд хар тамхи болон түүнтэй холбоотой гэмт хэргийг талаар мэдээлэл олгох чиглэл тусгагдсан байсан. Одоогоор Хар тамхитай тэмцэх алба 33 албан хаагчтай ажиллаж байгаа бөгөөд цаашид улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэхэд бүтэц, орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Эхний ээлжинд 26 албан хаагчийн орон тоог нэмэх шаардлагатай байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандсан байгаа гэв. Шаардлагатай байгаа 26 албан хаагчийн орон тоо нь хил, боомт дагуу чиглэл хариуцах, урьдчилан сэргийлэх ажил болон энэ төрлийн гэмт хэрэг, нөхцөл байдлын судалгаа хийх чиглэлээр ажиллах орон тоо гэдгийг тодотгож байлаа.
Мөн 2019 оны 06 дугаар сарын 17-нд Польшийн прокурорын байгууллагаас хоёр улсын эрх зүйн туслалцааны актын дагуу ирүүлсэн мөрдөн байцаагчийн даалгаварыг хүлээн авч, нийт Монголд байгаа 70 иргэнтэй холбоотой асуудлыг тодотгох санал ирснийг судалж, Польш улсад албан ёсны хариуг нь өгсөн. Одоо гадаад харилцааны яамнаас ирүүлсэн 69 хүнд холбогдох асуудалд хэрэг бүртгэл нээгээд, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна гэдгийг цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал мэдээлэлдээ онцолсон.
Харин ТЕГ-ын дарга Д.Гэрэл мэдээлэлдээ, хар тамхитай холбоотой хэрэг далд нууц хэлбэрээр явагддаг бөгөөд үүнийг илрүүлэхэд зайлшгүй мэдээлэл шаардлагатай байдаг. Энэ хэрэг зөвхөн мэдээллээр илэрдэг гэдгийг онцлоод өнөөдрийн байдлаар манай улсруу агаарын тээвэр, төмөр зам ашиглан хар тамхи оруулдаг болж, энэ нь их хэмжээгээр илэрч байна. Үүний учир нь Монгол Улсаар дамжихад зардал бага, нөгөөтэйгүүр энэ хэргийн мөрдлөг таван үе шатыг дамждаг бол манайх гурав дахь үе шатыг л хийдэг. Хэрэгт холбогдох хүмүүсийн тоог авч үзвэл зөвхөн нэг суваг дээр 100-аад хүн байдаг бөгөөд нэг сувгийг илрүүлж хаахад нөгөө сувгийн үнэ өсөх, шинэ суваг гаргах ажиллагаа эхэлдэг гэдгийг онцлон тэмдэглэсэн. Мөн тэрбээр, 58 улс цаазын ялтай байдгаас 32 орон хар тамхитай холбоотой хэрэгт цаазын ял оноодөг бөгөөд, ялын хугацааг нь авч үзвэл хамгийн бага нь 20 жил байдаг. Харин монголд энэ төрлийн гэмт хэргийн ял эхний удаа 2-7 жил, бүлэглэн үйлдсэн тохиолдолд 5-10 жил буюу ялын хэмжээ бага байгааг онцолж байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Батзандан, Н.Оюундарь, Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, Л.Болд, Ц.Цогзолмаа, Б.Энх-Амгалан, С.Батболд нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Төрийн албан хаагчид хар тамхины сүлжээг эрхэлж, зохион байгуулж, байгаа учраас асуудал хүрээгээ тэлж байна. Энэ асуудалд дипломат алба, цагдаа, тагнуулын байгууллагын албан тушаалтнууд оролцсон нь монгол төрийн нэр төрийг хүчтэй унагаалаа. Иймд Байнгын хорооноос баталсан тогтоолын дагуу эрс шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд “Дипломат албан тушаалтнуудын энэ хэрэг олон улсын анхаарлыг татаж, Монгол Улс энэ хэргийг мартуулаад өнгөрөөх үү, өмнөх шигээ толгойг нь илэх үү гэдгийг анхааралтай ажиглаж байгаа. Иймд маш тодорхой арга хэмжээ авах шаардлагатай. Ялангуяа дипломат шуудан, унаа машиныг гэмт хэрэгтээ ашигласан бол энэ асуудлаар Монголд ч гэсэн хуулийн хариуцлага хүлээлгэдэг байх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Батболд, “Энэ асуудлыг томоор харж, монголын төрөөс хар тамхины эсрэг явуулж байгаа бодлогоо хянаж үзээд, цаашид ямар дэмжлэг үзүүлж, хэрхэн ажиллах шаардлагатай байгаа анхаарч үзэх цаг болжээ” хэмээж байлаа.
Гишүүдийн зүгээс хар тамхи, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон дипломат ажилтнуудад монголд хариуцлага хүлээх хуулийн зохицуулалт бий эсэх, зөвхөн баривчлагдсан дипломатууд бус цаад талд нь байгаа сүлжээг илрүүлэх талаар ямар ажил хийж байгааг сонирхож байлаа. Түүнчлэн салбарын яам боловсон хүчний бодлогоо хэрхэн явуулж байгаа болон хар тамхитай холбоотой асуудлаас болж унасан Монгол Улсын нэр хүндийг сэргээх, харилцаагаа сайжруулах талаар бусад улс орнууд хэрхэн хамтран ажиллаж байгааг тодруулсан.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хариултдаа, өмнө нь тамхи зөөсөн тохиолдолд гадаад улсын гаалийн хууль зөрчөөд торгууль төлсний дараа монголд нэг хэргээр хоёр ял оноож болохгүй гээд зүгээр явуулдаг байсан. 2008 оноос яг энэ асуудалд бултах аргагүй болгож, шинэ гэрээ хийж эхэлсэн. Харь орны гаалийн хуулийг зөрчөөд торгуулсан бол монголын төрийн албаны хууль зөрчсөн хариуцлагыг хэн ч ярихгүй байж болохгүй. Иймд хариуцлагыг нь тусгаж, эдийн засгийн хохирлыг нь төлүүлэх талаар тусгасан гэрээ байгуулдаг болсон гэж байлаа.
Мөн тэрбээр, дипломатуудын хар тамхи зөөсөн хэргийн цаана том сүлжээ байгаатай санал нэг байгааг дурдаад олон улсын томоохон сүлжээнүүд цаашлаад гадаадад байгаа монгол иргэдийг онилоод хар тамхи зөөвөрлүүлэх болсон. Монголчууд дангаараа олон улсын хар тамхины том сүлжээг илрүүлж дийлэхгүй. Иймд манай улсын тусгай байгууллагууд олон улсын тусгай байгууллагатай хамтран ажиллаж, мэдээллээ солилцож, маш идэвхтэй ажиллаж байж хар тамхины асуудлаас иргэдээ хамгаалж чадна гэж байлаа.
Гадаад харилцааны яамны хувьд дипломат шугамаар бусад улс орнуудтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд ойрын үед хамтарсан уулзалтуудыг хийхээр төлөвлөсөн гэдгийг салбарын сайд хариултдаа онцлов. Байнгын хорооны тогтоолоор салбарын яамны хэмжээнд албан тушаалтнуудыг мэргэжлийн түвшинг үнэлэх шалгалтыг явуулах үүрэг чиглэлийн дагуу түвшин тогтоох шалгалт явуулахын зэрэгцээ чадварлаг боловсон хүчнээ өөрсдөө бэлтгэх, урамшуулах, мэргэшүүлэхэд илүү анхаарал тавьж ажиллаж байна гэж Д.Цогтбаатар сайд хариултдаа дурдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
MAH-iinhanii uedl hiigdsen tomilgooshdee !
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.
Ичиж үхмээр бузарнууд вэ . Одоо бас дахиад юун Лужанкийн хар тамхиний хэрэг вэ ? Зайлаад ажлаа хийдэг хүнд суудлаа өг Цогтбаатар аа. Луу данстай монголчууд амьдрах гэж тамаа цайж байхад , танай муу нэртэй дипломатчид монголчуудыг гутааж дууслаа. Шинэчлэл өөрчлөлтийг өөрсдөөс өө эхэл , хувхай хулгайчууд аа
МАНАН-ийн бизнес МАНАН-ийн томилгоо
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.
Ер нь АСЕМ-аар далимдуулж, аюулгүй байдал хангах нэрийдлээр төрийн болон төрийн өмчит бүх байгуулага руу баахан хулгайч нарыг ТЕГ-ын нэрийн өмнөөс сахал, тарвага, ми, күүрц нар томилсон, томилуулсан. Тэр бууны нохойнууд одоо ч ажлаа хийсээр л байна.
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.
бузрын ордондоо яаж байж чаджийнаа
эд нар
Buuh ezen butsah hayaggui baahan ezengui bolson uil yavdal yariad l huuch hoorood l uuregleed suuj baina, sonsohoos buur noir hurch booljis tsutgachihlaa.
MAH-iinhanii yriad baigaagn haraad baigaarai 1990 onoos omno ymar baisan suuld ymar baisanch geh shig ! Tern bolohoor oorsdoo ur shimiign hamgiin ih hurtej baigaa Ardchilsan niigemd irsnoos boloodl muu muuhai buhen gardag bolloo gej surtaldah geedel ! Tegsnee henii ued ih gardag baisan bech geh shig ! Nogoo hariulj baigaa humuusn yu genee 2008 2009 on hurtel har tamhi bol havtgairtsan baisan gej bainashdee ! Tegenguut trolluudn AH-in humuus ged FACEBOOK TWITTER eldev setgegdeleer AH-iin bolon Eldegdorjiin tomilgoo geedel ard tumniig unemshteln bombogdchihno ! Tegeed oorsdiinhon ued tomilogdoj diplomat eos jaygiig ulandaa gishgej baigaa humuusiig AH bolon Ardchilaltai holbogduulan tailbarlaj jinhen gemtenguudee avch ulddeg alivaa heregiig uls torjuuken alich bish bolgood haychihdag iim neg muhai ym bainadaa !?
MAH-iinhanii yriad baigaagn haraad baigaarai 1990 onoos omno ymar baisan suuld ymar baisanch geh shig ! Tern bolohoor oorsdoo ur shimiign hamgiin ih hurtej baigaa Ardchilsan niigemd irsnoos boloodl muu muuhai buhen gardag bolloo gej surtaldah geedel ! Tegsnee henii ued ih gardag baisan bech geh shig ! Nogoo hariulj baigaa humuusn yu genee 2008 2009 on hurtel har tamhi bol havtgairtsan baisan gej bainashdee ! Tegenguut trolluudn AH-in humuus ged FACEBOOK TWITTER eldev setgegdeleer AH-iin bolon Eldegdorjiin tomilgoo geedel ard tumniig unemshteln bombogdchihno ! Tegeed oorsdiinhon ued tomilogdoj diplomat eos jaygiig ulandaa gishgej baigaa humuusiig AH bolon Ardchilaltai holbogduulan tailbarlaj jinhen gemtenguudee avch ulddeg alivaa heregiig uls torjuuken alich bish bolgood haychihdag iim neg muhai ym bainadaa !?
Tagnuul bol sain ajillaj baigaa medeej, shahaanii novshnuudiig l zailuul hurdan!
ККК! ХАР ТАМХИ,УЛС ТӨР ЭДИЙН ЗАСГИЙН ТОМ ХЭРГҮҮДИЙГ ТАГНУУЛ МЭДЭХГҮЙ БОЛ БУУНЫ НОХОЙНУУД ӨӨР ЮУ ХИЙХ ЮМ? ЭРДЭНЭТИЙГ ДЭЭРЭМДЭЖ,ХАР ТАМХИ МОНГОЛЫГ ЭЗЭЛЖ БАЙХАД ХУРЦЫН ЦЭРГҮҮД ХЭНИЙГ ДАГАЖ НОХОЙТОЖ БАЙСНЫГ МОНГОЛЧУУД САНАЖ БАЙГАА ШҮҮ.
Gerel dargaa Chadraabal bish Shatarbal gedgiim.Yaamand jolooch bgaad Tuv Horoonii n/b- n darga Sosorbaram guain nuhurt gardaggui ohin N-tei gerlej ingesneer Bolgart deed surguuli tugsch Bolgart elchind suuj baigaad 100 hol davsan kg har tamhi zuuj zohih shiitgelee Mongoldoo amssan.Engiin jolooch bhdaa ih zuv tomootoi zaluu bsn.Gerel dargaa tanai egch sn uu,bidnii baga baihad tanai manai 2 batlan hamgaalahiin 1bairand bsn gj egch maani yaridag
Tanai egch MGIMO-n MEO-d bsn,deer ued eej M guai chin manaid bainga orj irdeg,mash gangan,tom bietei emch,aav D guai chin saihan aashtai,er ni ih goe ail bsn gj manai mama yaridag bv.Moscow-d ch papa tanaid ochdog bv.Anyway, my warmest regards to yr sis,last year I saw her in sharga- morit camp.
Bid hudlaa shaana hychin hulgai allaga dotooddoo huvaagdana Mongol ulsig dampuuruulah zorilgotoi bilee hehe
Allaga hychin hulgai har tamhi bid hiihgyi oor hen hiih be
Alivaa offshore mungu ni terrorism,zevsgiin naimaa,hulsnii tsereg armi,har tamhi,human trafficking zereg olz ashig undur har businessiig l tetgedeg shuu dee.Manaih offshore- oo sanaatai martsan.Tsogtbaatar offshore-chin l hun,mun tuunii offshore- iin "zamiin zurag"yamar har baraan,sanaand oromgui bolovsorson,nuuj haah,bultaj zugtah arga zamaa sain halhavchlan nuusan,denduu mafi-jsan bolohiig Cenzurgui Yaria- gaar uzsen.Ter
Ter,heregt hereggui mash ih,ur dungui ailchlaltiig ,delhiin jijig geltgui gazar,uls,us,territory-t,tusviin munguur hiideg.Yaamniihan asar ih sejigledeg gesen yaria bdg.Uuriig ni ehelj shalgah heregtei bh.Meregjildee saingui um shig sanagddag ch lav l offshore business-tee daanch garamgai bolohiig ter nevtruulgees medsen.Ter nevtruulgiin hutlugch ni niatsaah yamar ch argagui sudalgaatai um bilee.
Тайвшраад.ч гэх шиг. Ажлаа хий. Цогтоо сайдаа хариулт ч хэлж чадахгүй шившиг болж бхаар ажлаа хийдэггүй, хийж чаддагүйгээ хүлээн зөвшөөрөөд уучлалт гуй, тэгвэл ядахдаа хүмүүс өөрийг чинь өрөвдөх бх . Иш чааваас ийм сайд бх гэж, иймч гадаад дипломатуудтай бх гэж, ийм ч улс орон бх гэж. . .
Odoo belcheer tomtoi mash mundag,asuudaliig ezooroor ni uhaj gargan zorigtoi Tavij chaddag, eh uusver saitai,ontsgoi sudalgaatai, Orgilmaa gedeg ataarham undur medlegtei negen emegtei setguulch bnaa. Gadaad helnii undur medlegtei um shigee.Krugozor gedegeer tuuntei zeregtseh hun ugui. Love you dear n wish you all the best.My warm regards to you.
БИТГИЙ ХУДЛАА НЯЛЦАГНААД НОВШИРЦГОО.. ТУУШТАЙ ЦЭЭРЛЭЭД УЛСЫНХАА НЭРИЙГ ГУТААГСАДЫГ ХЕЕГЕЕЧ!!! МАШ ХАТУУ ХУУЛЬ ГАРГААЧ!! ЧАДАХГУЙ БОЛ ЕЕРСДЕЕ ЗАЙЛ
ЭНЭ ЦОГТБААТАР МАШ АЙМХАЙ БАС ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДАХГУЙ ЗУГЭЭР Л НЭГ ЗОРИГГУЙ НЕХЕР ГЭЖ ОЛОН УДАА АЖИГЛАГДАЖ БАЙНА
сайн байцгаана уу? За Цогтбаатар гэгч ГОЛОО ЗОГООГЧ ЯЛГАДАС МИНЬ, Бат-Эрдэнийн хэлж дуугараад яриад буй зүйлийг ганц энэ этгээд төдийгүй ҮЗҮҮР ЁЗООРЫГ НЬ ЦЭЛМЭГ ОЮУГААРАА УХААНААРАА ШҮҮЖ ТУНГААГААД ОЛОХ ТОЛГОЙТОЙ МОНГОЛЧУУД БОЛГОН ИЛ ГАРГАХЫГ ИЛ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ ХЭРЭГТЭЙ БОЛЧИХООД БУЙ ЭДИЙГ Л ЧАМААС НЭХЭЭД БАЙНАДАА. ЗАХИАЛАГЧ, ЗАХИАЛГА, ОРОЛЦОГЧ, ХАМЖИГЧ, ХАМСААТАН, ДЭМЖИГЧ, ТОМИОЛОГЧ ХЭН БАЙЦГААВ, ЧИ Ч ГЭСЭН ХЭНИЙГ ТОМИЛООД ЯВУУЛЧИХАЖ, ЯВУУЛЧИХДАГ БАЙВ ГЭДГЭЭ ХҮРТЭЛ ХЭЛЭХ Л БОЛЖ БАЙНАДАА. НУУЖ ХААГААД, АЙГААД, ГӨЛӨЛЗӨӨД, БҮЛТЭГНЭЭД, ДАЛЬДЧААД БАЙГААД БАЙХ ТУСМАА ЧИ ХҮН БИШЭЭ, ӨЧҮҮХНЭЭ ТЭР ЧИГЭЭРЭЭ МЭДЭХ БОЛНОДОО.
ЯГ ҮНЭНГ ЖИНХЭНЭЭР Н ХЭЛЖ ДУУГАРАХЫН БОЛ МГИМО-Г ТӨГССӨН, ТОЛГОЙТОЙ, ЦЭЛМЭГ ОЮУТАЙ, УХААНТАЙ ЭДГЭЭРТЭЭ НИЙЦСЭН ДҮЙЦСЭН ЧАДАЛТАЙ ЧАДАВХИТАЙ, МЭРЭГЖИЛДЭЭ ДЭНДҮҮ САЙН БУЮУ МЭРЭГЖЛИЙНХЭЭ НОМЫГ НЬ, ЭРДМИЙГ НЬ ШҮҮЖ ТУНГААГААД ЭДГЭЭРҮҮДЭЭ МӨНӨӨР НЬ, ГОЛООР НЬ ҮЛЭМЖЭЭР НЬ МЭДДЭГ, МЭДЭРДЭГ, ЖАМААРАА ЖАЯГААРАА, ЖУДГААРАА,ЁСООРОО БУЮУ ДЭЭРЭЭСЭЭ, БАЙГАЛИАСАА, ЦААНААСАА, УГААСАА ӨГӨГДӨЛТЭЙ, ОЛГОГДОЛТОЙ, ХӨРСТӨД ЭРХЛЭХ АЖИЛЛАХ, ХӨДӨЛМӨРЛӨХ, ГҮЙЦЭТГЭХ ЮМНЫХАА, ЭДИЙНХЭЭ, ЗҮЙЛИЙНХЭЭ ЗАМТАЙГАА, МӨРТЭЙГЭЭ, ТАВИЛАНТАЙГАА ТӨРЦГӨӨЧИХСӨН МЭРЭГЖЛИЙН Ч МЭРЭГЖИЛДЭЭ Ч МЭРГЭШСЭН ХҮН НАР НЬ ТӨРД Ч ЗАСАГТ Ч ЕРӨӨСӨӨ ОГТООСОО БАЙЖ БАЙГААГҮЙГЭЭРЭЭ БАРАХГҮЙ ТИЙШЭЭ ОЙРТОЖ Ч БАЙГААГҮЙ НЬ СОНИН САНАГДДАГ. ИЙМ ЯВДАЛ ГАНЦ МГИМО ТӨГССӨНГҮҮД ДУНД Ч БИШ, ЕР НЬ Л , ДУРЫН МЭРЭГЖЛЭЭР СУРГУУЛЬ ТӨГСӨЦГӨӨСӨН ХҮМҮҮСИЙН ДУНД Ч ТУН ИХ БАЙДАГ ҮЗЭГДЭЛ. ЦАГ ҮЕДЭЭ ТӨРӨӨГҮЙ ЮМ БОЛВУУДАА ГЭЖ БОДОГДДОГ ТӨДИЙГҮЙ МОНГОЛД МИНЬ, МОНГОЛЧУУДАД БИДЭНД, ХҮН АРДАД МИНЬ, ТӨРД, ЗАСАГТ УЧРАХЫГ ХҮСЭЛТГҮЙ ЗЭРЭГЦЭЭД ЭРГЭЖ ОЛДОШГҮЙ ГАРЗ, ХОХИРОЛ, ХУГАЦАА САНАГДДАГ. ЁСТОЙ Л ЮМ БОЛГОН УЧИРТАЙ УТГАТАЙ, УЧИГТАЙ ГЭДЭГ Л ТЭР БАЙХ. ЭНЭ ИХ ХИЛЭНЦИЙН ҮЙЛДЭЛ ХЭРЭГ БҮХНИЙ ХУГАЦААНЫ ЦАГ ХУРДАН ТҮРГЭН ДУУСЧ ТӨГСӨЖ ЭЦЭСЛЭЭСЭЙ Л ХЭМЭЭН ШИВШИХ ЮМДАА ГЭЖ.
Ortsor novshnuudaa diplomat nertei mafiin byleglelyydee
Ногоон паспортоор тагнуулын Хурц Европоос хүн хулгайлж авчирч алж байна гэдэг бол Гадаад яам Тагнуул хамт гэсэн мэдэгдэл! Ажлаасаа буусан улс төрчдийн амралтын газар элчин сайдын яамууд Санжийн Баяр Монголын элчин сайдын яамыг янханы газар болгож хувиргаж байсан тэр үеэс бохир бүгдийн үүрнүүд болсон.Тагнуул хаана байсан бэ? Хар тамхины наймаатай тэмцэхгүй бол тагнуул өөр ер нь Монголд элэнцгээ хийдэг юм? Эрдэнэт Монросцветмет Төмөр замын луйвруудыг тагнуул дагахгүй бол өөр хэнийг дагацгааж матаасаа бичэцгээж хороо хийцгээдэг билээ?
Өөр ардчиласан оронд бол ГХ-ны сайд шууд л огцрож байгаа даа. Монгол ардчилсан орон мөн үү?
Манан бүхэнд ил бүүр ичихээ бажээ
монголчууд бид бүрэн америкжсан цэвэр ардчилсан капиталист чиг шугам барьж байгаа болохоор тэр Дипломат нь байна уу хулгай луйварчин байна уу хар тамхи охид эмсийг зарна уу борлуулана уу хэнд ч хамаагүй аа гол нь ашиг нь л чухал энэ бол капиталист монголчуудын нүүр царай аль 1989 онд анх монголын ард түмэн эргэлт буцалтгүй сонгосон сонголт одоо болохоор юу нь болохоо байчихав
Энэ хар тамхи бол МАН-ын гадаад дах нууц бизнес мөн гэдэг нь тодорхой байна.МАН өмхий жорлон болжээ.
МАН-ын байрыг шалгах хэрэгтэй.Хар тамхиа тэнд нууж байж болно шүү.60 тэрбумын томилгоо зүгээр ч нэг хийгдээгүй аж..
Энэ ЗГ-ын үед урд өмнө болж байгаагүй аймшигтай үйл явдлууд гарч байна. Төрийн яаманд ажилтан нь алагдаа, Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан нь сэжигтэй амь үрэгдээд, улсын хил дээр албаа гүйцэтгэж буй цэргүүд хэд хэдээрээ амь үрэгдээд, уурхайнуудад болон хотын бохирын гол санд хүмүүс 3- 4-рээ осолдож үхээд л, сүүлдээ бүр дипломатууд нь 7 удаа 521 кг Хар тамхи зөөж байгаад Германд баригдаад. Ёстой муу ёрын .
Элбэгээ гэдэг хүн томилсон гэж бултах нь л дээ.
Туркүүд хар тамхи монгол хүмүүс ээр зѳлгѳѳд байга шдээ туркүүд тэй холбоотой шүү туркүүд ѳрсдѳѳ аймхаа хар тамхи монголчууд аар зѳлѳгдѳѳг
Түркүүд тэй холбоотой турк улс хар тамхи ны орон