sonin.mn
БЕРЛИН. /TASS/. Германы Гессен хотод Дэлхийн II дайны үеийн хоёр тэсрэх бөмбөг олдсонтой холбоотойгоор 2500 хүнийг түр нүүлгэн шилжүүлсэн тухай “Die Welt” сонин хотын эрх баригчдын мэдээллээс иш татан уламжилжээ.
Тэсрэх бөмбөгүүдийг Гессен хотод даваа гарагийн орой илрүүлсэн байна. Уг хоёр бөмбөгийн нэг нь Германых бөгөөд 250 кг жинтэй, харин нөгөөх нь 50 кг жинтэй, Америкт үйлдвэрлэсэн бөмбөг байжээ. Сапёрууд тэсрэх бөмбөгүүдийг аюулгүй болгосон байна.  
Дэлхийн II дайны үед Германы нутаг дэвсгэрт 2 сая гаруй бөмбөг хаясны 20 гаруй хувь нь дэлбэрээгүй байна. Тэсрэх бөмбөгүүд хэдэн сар тутамд ихэвчлэн зам тавих, шинэ барилгын суурь ухах үед олддог ажээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг