sonin.mn
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдээр буюу 2019 оны 7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрах тул хилийн чанадад түр болон удаан хугацаагаар зорчих иргэд консулын яаралтай туслалцаа авах шаардлагатай тохиолдолд Гадаад харилцааны яамны facebook хуудас болон Консулын албаны twitter @ConsulsMn хаягт зурвас илгээн хандахыг зөвлөж байна.
 
Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын холбоо барих мэдээлэл болон консулын бусад мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой.
 
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ КОНСУЛЫН ГАЗАР