“Хүрээ цам-Даншиг наадам 2019” энэ сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Уг шашин, соёлын наадам энэ сарын 5-ны өдөр буюу пүрэв гарагт Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд хурал номын үйл ажиллагаагаар эхэлж, 8-ны өдөр 08:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд Очирваань бурханы их тахилгаар олон нийтийг хамруулан үргэлжлэх юм. Их Очирваань бурханы тахилгын дараа 09,00 цагт Дамдин цойжил тэргүүтэй бүх сахиусыг огшоосон цамын бүжиг хийж, 15:00 цагт Даншигийн цол олгох 256 бөхийн барилдаан болох аж.
“Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин, соёлын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй учир үзэхийг хүссэн хүн бүрт нээлттэй аж. Наадмыг Гандантэгчэнлин хийдийн "Батцагаан” цогчин дуганын нээлтийн хүрээнд зохион байгуулж байгаа аж. Энэ үеэр мөн “Самвад III” олон улсын хурал болох бөгөөд 18 орны эрдэмтэн, судлаач илтгэл тавих юм.
“Батцагаан” цогчин дуганын талаар Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав “Энэ дуган XX зууны эхэн үе гэхэд 108 баганатай, олон мянган лам хурах багтаамжтай байсан ч их хэлмэгдэлтийн үеэс эвдэрч эхэлсэн байдаг. Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ-ны захиалгаар Гандантэгчэнлин хийдийн 1080 лам хурах багтаамжтай “Батцагаан” их цогчин дуганыг 2006 онд барихаар болсон. Барилгын ажил энэ жил дуусч нээлтээ хийхэд бэлэн” хэмээн ярьжээ. 21212 ам метр талбай бүхий “Батцагаан” их цогчин дуганын бүтээн байгуулалтыг зөвхөн монгол ажилчдаар бариулсан ба албан бус тоогоор 1500 гаруй хүн ажиллажээ.
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Сайхан Төв аймгийн "Даншиг Монголчуудын эв нэгдлийн баяр" гэж сайхан бүлтэрдэг Ми овогтын сайхан хамба сайхан даншигаа өөрөө сайхан санхүүжүүлэх байх гэж сайхан найдна.Батүүл Су Батболд нар шиг сайхан татвар төлөгчдийн тэрбумаар сайхан татвар төлдөггүй,ажил хийдэггүй,үйл ажиллагааны зардалгүй,тусламж өглөгт гар нь тэнийдэггүй Чойжамцын лам нар наадах нь шудрага бус.
Манжийн хааныг очирваан болгож түмэн олныг айдас хүйдэст автуулдаг байсан бузар цагаа сануулаад байна уу даа. Ямар заваан чөтгөр дүртэй шаарнууд вэ?
Даншиг наадам чинь болоод өнгөрчихсөн биш билүү?
Манж амбан хятад худалдаачин тувд лам нарыг баяр
Бурхан гээчмйг тахиж даншиг гэлэг наадам хийснээрээ хөгждөг дэвждэг юм боо Монгол өдийд ёстой ТАСАРХАЙ болох байсан.Даанч тэгдэггүй болохоор улам уруудаад байх юм.