sonin.mn
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVII хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг хэлэлцүүлсэн. Тус хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж НИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулахаар шийдвэрлэсэн. Хурлын шийдвэрийн дагуу НИТХ-ын 2019 оны 27/24 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсэг хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
 
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ын материалыг хүргүүлж албан ёсоор санал авах.
Мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж санал авах.
Ажлын хэсгийн гишүүд багуудад хуваагдаж “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэлгэрэнгүй хэлэлцэж санал өгөх.