sonin.mn

Махны нөөц бэлтгэх ажилд алдаа дутагдал гаргаж, иргэдийн амьжиргаанд ноцтой хор учруулсных нь төлөө Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учрал Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг чөлөөлж буйгаа өчигдөр зарлав. Үүний дараа Х.Нямбаатар лайв хийн, эрүүл солиотой нь мэдэгдэхгүй элдэв зүйл ярьсан юм. Үүний дараахнаас эхлэн Үнэн ба зөв намынхан, инфлүнсер Б.Цэцэг гэгч болон төлбөрт харлуулалтаар гаршсан захиалгат сурвалжлагчид болон сайтууд Х.Нямбаатарыг өмөөрч, Н.Учрал руу дайрч эхэллээ. "Х.Нямбаатар маш сайн ажиллаж байсан юм, Н.Учрал муу новш" гэх мэт ижил агуулгатай мэдээллүүд нийгмийн сүлжээгээр хөвөрч эхэлсний шалтгааныг ойлгож ядаад байх зүйлгүй.


Хамгийн жигшүүртэй нь энэ их захиалгат сошиал дайралтын санхүүжилтыг Сэлбэ төвийн тендерээс завшсан мөнгөөр хийж байж болзошгүй явдал юм.


Үнэхээр ч Үнэн ба зөв намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан болон Х.Нямбаатарын "баруун гар", НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар нар нь өөрсдийн хувь эзэмшдэг “Професионалстрой” ХХК-иар нийслэлээс “Сэлбэ дэд төв”-ийн багц 197.6 тэрбум төгрөгийн тендерийг хууль бусаар авсан, мөнгө угаасан хэргээр шалгагдан, яллагдагчаар татагдаад буй билээ.


Түүнчлэн инфлүнсер Б.Цэцэг гэгчийн найз залуу нь ч өөрийн компаниараа “Сэлбэ дэд төв”-өөс тендер авсан нь тодорхой болсон.


Бүр сонирхолтой нь инфлүнсер Б.Цэцэг гэгчийн найз залуугийн хувийн буудал, ресторанд Үнэн ба зөв намынхан гэгчид намынхаа бүхий л хурал, цуглаан, шинэ жилийг зохион байгуулдаг аж.


Э.Солонго