sonin.mn

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И 2026 оны 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв. 

Түүнийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань болон Гадаад харилцааны яамны холбогдох газрын удирдлагууд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд үдэв