Энэ дэлхийн онцгой авьяастнууд, эрдэмтэн мэргэд шинжлэх ухаан технологийн хосгүй нээлтүүд гарган сая сая хүмүүний амьдрал ахуйд ач тусаа түгээж, алдар нэрээ дуурсгадаг. Тэгвэл эгэл жирийн хүмүүс бидний хувьд ядарсан нэгэндээ зовсон цагт нь хайрлаж тусалж байх шиг агуу буянтай үйлс байдаггүй билээ. Ертөнцийн хамгийн баян эр Билл Гейтс өөрийн эхнэрийн хамт ядуусд туслах зорилгоор байгуулж буй далай мэт өгөөмөр сангаа нээх үеэрээ сэтгүүлчдэд “Би анхандаа мөнгийг олох бүртээ өөртөө маш их баяр бахархал төрдөг байлаа. Гэтэл хүнд юм өгнө, тусална, тэднийг баярлуулна гэдэг чинь үүнээс хэд дахин илүү их аз жаргалыг авчирдаг юм билээ” гэж хэлсэн гэдэг. Гейтс ч яахав баян хүн, олсон мөнгөө юундаа яаж зарах нь түүний хэрэг.
Гэтэл өөрийнхөө бүх насныхаа амьдралыг бусдын төлөө золиосолж чадах агуу их хайрын энэрэнгүй үйлсийг бид юутай ч зүйрлэх билээ дээ. Хорвоод ганцхан эх хүн л үрийнхээ төлөө бүхий л амьдралаа зориулж чаддаг гэдэг.Тэгвэл Тереза эх гэгч эгэл жирийн нэгэн эмэгтэй 18 настайгаасаа эхлэн далан жилийнхээ ухамсарт амьдралыг хорвоогийн зовсон зүдэрсэн олны төлөө золиосолж чадсан ховорхон гайхамшигт үйлстэн бөлгөө. Тухайн үед түүний бүтээсэн цаглашгүй их гавьяа зүтгэлийг нь үнэлж олон орон төрийнхөө дээд шагнал одон медалиар шагнаж хүндэт иргэнээ болгож байлаа.
Ганцхан манай социалист гэгдэх орнуудад л Тереза эхийн ачлал хайр энэрлийг үл ойшоосны гол учир шалтгаан нь тэрээр католик шашинтай хүн байсных. Коммунизмын онолоор бол аливаа шашныг хар тамхи гэж тунхагладаг байсан хойно арга ч үгүй юм даа. 1988 оны дүн өвлийн хүйтэн ид тачигнаж байх үеэр Армений Спитак хотод газар хөдөлж, зуу зуун мянган хүн эвдрэл нурангинд дарагдан гай сүйрэл гэнэт нүүрлэсэн байлаа. ЗХУ даяараа тэвдэн сандралдаж байсан энэ үед Тереза эхийг хэдэн зуун гэлэнмаа нараа дагуулсаар тусламжийн эм тариа, дулаан хувцас хунар ачсан тусгай онгоцоор тэнд ирэхэд нь ядарч зовсон түмэн олон юун коммунизм, шашин машин түүнийг чухам тэнгэрээс буусан гэгээн Марийн дүрээр угтан авч байсан юмдаг.
Тереза эх хэмээн дэлхий нийтэд алдаршсан Агнес Божахү нь одоогоос зуугаад жилийн өмнө Македон улсад төрсөн ба 14-хөн настайгаасаа эхлэн тосгоны нэгэн католик сүмтэй амь амьдралаа холбож, буяны байгууллагад ажиллаж эхэлснээр ядуусын төлөө хүнд бэрхшээлтэй, жирийн хүмүүнд байхгүй тэвчээр хатуужил шаардсан хайр халамжийн их аяныхаа гарааг эхэлжээ. Түүний аав нь тэнэмэл цыган үндэстэн байсан гэдэг.

Түүний энэрэл халамжаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж буй хүмүүст үзүүлж эхэлсэн түүх нь их сонин. Энэтхэгийн Калкатта хотод сүмээсээ томилогдон анх ирэхдээ тэрээр гудамжинд амьдаараа харханд идүүлээд цус нөжтэйгээ хутгалдчихсан нэгэн нүцгэн гуйлгачинг хараад түүний зүрх нь зогсчих дөхсөн гэнэ. Тэр өдрөөсөө эхлэн уйлж унжин дээгүүр доогуур гүйж байгаад ядуусын нэгэн дүүрэгт жаахан газар авч, түүнийгээ засаж янзлан “үхэгсдийн байр” гэж нэрлэжээ. Ингээд асрагч нарынхаа хамт эмчлэгдэх найдваргүй болчихоод гудамжинд өдрөө хүлээн хэвтэж буй гэр оронгүй гуйлгачингуудыг тэр байрандаа зөөж авчран асрах ажилдаа ханцуй шамлан орж. Тэдгээрийн дунд нилээдгүй нь мэдээж халдварт өвчтэй байсан байж таараа. Ёстой бурхан л түүний ажлыг ивээж байсан байх.
Өвчиндөө шаналан орилж бархиран үхэж байгаа хэдэн зуун нүцгэн гуйлгачингуудыг нэг дор цуглуулан асрана гээд та төсөөлдөө. Үнэхээр эрүүл хүний санаанд багтамгүй их тэвчээр шаардана биз дээ.
Ингэж анх 13 асрагчтайгаар эхлүүлж байсан түүний энэ сангийн хүрээнд одоо дэлхийн 123 гаруй орны 600 гаруй төвд 4000 гаруй гэлэнмаа нар 100 гаруй мянган сайн дурынхантай хамтран үйл ажиллагаагаа явуулж байна. Буянтай тэдгээр хүмүүс өнөөдөр шашин шүтлэг, үзэл бодол харгалзахгүйгээр ДОХ-ын халдвартайгаас өгсүүлээд доголон, сохор, эдгэршгүй өвчин туссан, гэр оронгүй тэнэмэлүүд, архичид, өлсгөлөнд нэрвэгдэгсэд, үер ус, газар хөдлөлт гээд байгалийн бэрхшээлд автсан хүмүүсийг асарч сувилж, бүр дайн дажнаас дайжсан дүрвэгсдийн хуарангуудад хүртэл өдөр шөнөгүй ажиллаж байна.
Тереза эхийн ер бусын энэрэнгүй гэгээн хайр, хатан зоригийг дэлхийн дэвшилт хүн төрөлхтөн өндрөөр үнэлж, 1973 онд Темплетоны нэрэмжит тусгай шагнал \Темплетоны шагнал гэдэг нь хүн төрөлхтний оюуны санд хувь нэмрээ оруулсан хүмүүсийг шагнадаг том шагнал. Шагналыг дагалдах мөнгө нь Нобелийн шагналаас илүү буюу 1.4 сая орчим доллар\ , 1979 онд Нобелийн шагналыг тус тус хүртээж байв.
1985 онд АНУ-ын ерөнхийлөгч түүнд төрийн дээд шагнал “Эрх чөлөөний” одонгоо хүртээн, хүндэт иргэнээ болгож байлаа. “Эрх чөлөөний” одонгоор АНУ-ын түүхэнд зургаахан хүн шагнагдсанаас ердөө хоёрхон хүн амьд сэрүүндээ хүртсэний нэг нь Тереза эх, нөгөөх нь Английн ерөнхий сайд асан Вуинстон Черчилл юм билээ. Тереза эх нь Энэтхэг улсын шуудангийн маркан дээр амьд ахуйдаа дүрээ мөнхлүүлсэн цорын ганц хүн.
Тэрээр Нобелийн шагналыг Шведэд очиж хүлээн авахаасаа татгалзаж, замын болоод бусад зардал болох 6000 долларыг Калкатта хотын ядуусыг нэг удаа хооллоход зарцуулахыг шагналыг зохион байгуулах хорооноос хүсэж байсан гэдэг. Түүнд эх оронд нь ирж шагнал гардуулах ёслолын үеэр сурвалжлагчийн “Дэлхийн энх тайвныг бэхжүүлэхэд бид юу хийж чадах вэ” гэсэн асуултанд тэрээр “Та нар гэртээ буцаж очоод гэрийнхнийгээ л хүн шиг хайрла” гэж хариулж байжээ.
Тереза эх ДОХ-оор өвчлөгсдөд зориулсан тусгай эмнэлгийг дэлхийд анх нээсэн хүн. Тэрээр Этиоп улсад аймшигт өлсгөлөн болж сая сая хүн үрэгдэхэд, Украины Чернобыльд атомын цахилгаан станц дэлбэрч мянга мянган хүн цацрагт туяаны хордлого авахад газар дээр нь очиж өөрийн нэмэр хандивийг оруулж байсныг хүн төрөлхтөн хэзээ ч мартахгүй ээ.

Тереза эхийг 1982 онд Бейрутад очиж, тэндхийн нэгэн эмнэлэгт байсан оюуны хомсдолтой 50 өвчтөнийг авахаар ирэхэд нь тэр хотод өдөр шөнөгүй улайран буудалцаж байсан Израиль, Палестины цэргүүд яаж ч чадалгүй галаа түр зогсоож байсан гэдэг.
“Энэ жижигхэн давжаа биетэй эмэгтэй бүхий л амьдралаа бусдын төлөө зориулах тэр агуу их хайр, тэвчээрийг өөрийнхөө итгэлтэй Бурханаас л авсан” гэж дэлхийн католик шашинтны тэргүүн, Ромын хамба Ион Павел дүгнэж байжээ.
Тереза эх 87 настайдаа буюу 1997 оны 9 сарын 5-нд хорвоогийн мөнх бусыг vзvvлсэн юм. Түүнийг насан өөд, болохоос нь өмнөхөн нэгэн сурвалжлагч: "Та үхлээс айдаг уу?" гэж асуухад тэрээр "Үгvй дээ, үхэл гэдэг чинь эргээд гэртээ харихтай л адил. Та гэртээ харихдаа, гэрийнхэндээ очихдоо айдаг гэж үү? Бурханы оронд очоод би аав, ээж, гэрийнхэнтэйгээ, урьд нь бүх л амьдралынхаа туршид жаахан ч гэсэн хайрыг мэдрүүлэх гэж оролдсон тэр бүх хvмүүстэйгээ уулзана. Энэхүү уулзалтаа харин ч тэсэн ядан хүлээж байна!" гэсэн гэдэг.
Өнөөдөр бидний дунд байхгүй ч үйлс нь үргэлжилж байгаа учир тэрээр энэ дэлхийд мөнхөрсөн хүн. Тереза ээжийн хоёр дахь эх орон нь болсон Энэтхэгт түүнийг нас барахад улсын ерөнхийлөгчийн зиндаанд оршуулсан юм. Оршуулганы үеэр дэлхийн томоохон гүрний удирдагчид бүгд ирсэн ба тэр үеийн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Перес де Куэлер “Тэр өөрөө Нэгдсэн Үндэсний байгууллага, тэр өөрөө дэлхийн энх тайван байлаа” гэж үнэлсэн байдаг. Үнэхээр энэ бяцхан эмэгтэй өөрийнхөө бүтээсэн агуу үйлсээрээ ХХ зууны дэлхий дахиныг гайхшруулж чадсаан. Одоо Косово улсын нийслэлийн төв гудамж нь Тереза эхээр нэрлэгддэг ба жил бүрийн 10 сарын 19-ныг Тереза эхийн өдөр болгон орон даяараа тэмдэглэдэг юм байна лээ.
Бид ч бас нэгэн үе Тереза эхийн буянаас хүртэж байсан улс. Баянзүрх дүүрэгт нэг үе үйл ажиллагаагаа явуулж байсан “Энэрэл” эмнэлэг нь Тереза эхийн тарьсан сайн үйлийн үр мөн бөгөөд дэлхийн олон олон оронд байгуулсан буяны байгууллагуудын нэг салбар нь байсан юм. Байсан юм гэж онцолдогийн учир нь манайхан л болсон хойно уг эмнэлгийг элдэв дарамт шахалт үзүүлж, хүйтэн царайлж, хавчиж хяхсаар байгаад хаалгыг нь бариулж дөнгөсөн билээ.
Түүнээсээ бид юу хожив? Тэртэй тэргүй төр засаг нь зөнд нь хаячихсан энд тэндэхийн траншейны гэгдэх хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг тэр эмнэлэгт хэнийг нь ч ялгалгүйгээр хооллож ундалж, элдэв бичиг баримт шаардахгүйгээр үнэ төлбөргүй эмчилж байлаа. Ганцхан удаа ороод гарахад тэр эмнэлгээр үйлчлүүлэгсдийн аймшгийн зүс царай, хувцас хунар, үнэр танараас гадна хоёр гар нь хөлдчихсөн траншейны халтар хүүг тэврээд гүйж яваа Тереза эх шигээ энэрэнгүй хайр, сэтгэлийн их тэнхээ тэвчээртэй гэлэнмаа эмэгтэйн дүр төрх хэд хоног сэтгэлээс минь гараагүй юмдаг.
Эцэст нь ДОХ-оор өвчлөгсдөд зориулан Нью-Йорк хотноо түүний байгуулсан нэгэн асрамжийн төвийн үүдэнд сийлээстэй байдаг халуун мөртүүдийг уншигч танд дамжуулъя.
Амьдрал бол боломж, түүнийг бүү алд!Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир!Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелvvл!Амьдрал бол үүрэг, түүнийг гүйцэтгэ!Амьдрал бол тоглоом, түүгээр тогло!Амьдрал бол хайр, тиймээс хайрла!Амьдрал бол оньсого, түүнийг таа!Амьдрал бол зовлон, түүнийг даван туул!Амьдрал бол аз жаргал, түүнийг өөрөө бүтээ!Амьдрал бол амьдрал, түүнийг авар!Амьдрал бол асар үнэ цэнэтэй, түүнийг хэзээ ч битгий үгүй хий!
Ш.Пүрэвсүрэн
2000-2-2
Сэтгэгдэл0
Wow uheesee geed huseed bna gene
Үлгэрт гардаг Үхэшгүй мөнхийн Кащей -тай адилхан хүн байж. Ум маани бад мэ хум,
үхэр монголчуудад ийм юм бичээд ойлгуулах гээд цагийн гарз наадуулдаа гитлерийн тухай орчуулж өг тэгвэл мэдрэл муутай онгироо залуус нь баахан дуурайж далжиганана
Тэр эмнэлэгийг хаасан авлигачийг алах юмсан.МАН-ын нэг шаар байсан байх. Уур хүрч үзэн ядаж байна.
Энэ Тереза чинь хүүхэд зарж орлого олж, Ватикантай хуваалцаж ивээл доор нь нүгэл үйлддэг бсан жинхэн хонины арьс нөмөрсөн чоно бсан нь ил болоод эхэлсэн. Даанч олон улсын сонингийн газрууд өөртөй ашиггүй л бол зөв мэдээлэл тараахгуй байгуулгууд юм. Хэн энэ аврага байгуулга Ватикантай сөргөлдөхийг хүсэх билээ ? Тэр хүүдүүд бол нэг бол хүүхэдгүй айл үрчилж авна, эсвэл Ватиканы нүгэлийн урсгалаар замхараад алга болдог байсан. Ихэнхи буяны гээд байгаа байгуулгууд дотор мөнгө, эрх мэдэл хутладан тэмцэл дотроо явагддаж байдаг юм шүүдээ. Даанч ихэнхэ хүмүүс итгэхийг ч хүсдэггүй, сонсох нь бараг нүгэл мэт хүлээн авдаг. Масс маань малтай ч адил ч юм шиг. Итгэл үнэмшлийг нь магдалхад буруу байхгуй гэх толгойд нь сайн бууж өгөхгүй байгаа юм даа. Итгэх/итгэл үнэн/бодит хоёрт зөндөө ялгаа байгаа шүү дээ, жишээ бол итгэл гэдэг хэдэн хэлбэр гажуудал үүсгээд байгаагаас харж болноо.
Тереза хүн тарчилж зовох тусам бурахнд ойртож байгаа юм гээд тусалцаа хүсэн ирсэн ба эмчлүүлж байгаа хүмүүсдээ өвдөлтийн эм, зовлонгийн намжаах эм өгдөггүй байсан. Ийм хүн бол сэтгэц эмлэгийн салбарт бол Психопат гэж ангилдаг. Дэлхий даяар их гай авчирч байгаа бид өөрсдөө генээрэй тээж аваад яваад байгаа нэг нүгэл гэж болно. Ийм Психопат хүмүүсээ өргөмжлөн залах маш их дуртай хүн сүрэг юм даа.
Аргагүй л Бурханаас илгээсэн элч байжээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
сайн байцгаана уу? АЛИВАА ЮМ ГЭРЭЛТЭЙ СҮҮДЭРТЭЙ. ЧУХАМ АЛИНГ НЬ ДӨВИЙЛГӨӨД БАЙГААГААСА УЛБААЛААД СҮҮДЭР ГЭРЭЛД ДАРАГДАХ, ГЭРЭЛ СҮҮДЭРТ ДАРАГДАХ ГЭЖ БАЙНА. ШАШИНГ ДЭНДҮҮ ӨМНӨӨ ТАВИАД АМЬДРАЛ ГЭДГИЙНХЭЭ УЧРЫГ Ч УТГЫГ Ч УХААРААГҮЙ СЭХЭЭРЭЭГҮЙ ОЙЛГООГҮЙ ТАГААСАА БОЛЖ БУСДЫН АЖИЛЛАГААНД, ӨНГӨЦ ӨНГӨНД АВТСАН ӨӨРИЙНХӨӨ ҮЗЛИЙГ ШИНГЭЭСЭН СҮСГТЭЭ ЖИВСЭН ЭМЭГТЭЙ.
...СҮСЭГТЭЭ...
Aluurchin elbegdorjiin avgai amerik bolson busad ulsuudaas mongoliin gudamjnii hyyhdyydiin nereer olon Saya dollor avdag. Mongoliin nereer husaj hulgailj mongoo ulam iheer nemegdyylj oortoo ilyy ihiig husahiin tuld aluurchin pizdaaak elbegdorj iimerhyy byh gazriig haadag. Esvel shantaajilj baigaad hahuuli avch ajilluuldag Gants aluurchin elbegdorj bish, urvagch hulgaich ochirbatiin avgai odoo hyrtel ingej ene zamaar Saya Saya dollor husaj hulgailsan

Aluurchin elbegdorjiin avgai, ochirbatiin avgaigaas gadna Bagabandi pizdaaakiin avgai Bas ingej, yag iim zamaar horongojson hulgaich Edgeer pizdaakuud mongoliin gudamjnii hyyhdyydiin nereer amerik ba europiin ulsuudaas olon Saya dolloriin ingej salgadag Aluurchin elbegdorj byyr hyyhdiin naimaachin pizdaaak shyy dee Allaga hulgai luivriin mongoor orgomol nertei hyyhdyyd hudaldan avch gadaadad gargah nuusan mongoo ter hyyhdyydiin Ner deer hadgaldag

Aluurchin elbegdorjiin orgon avsan hyyhdyyded: Hyzyygyii aluurchin ta nariin nereer mash olon Saya dollor gadaad gyrnyydees avaad ta nariin Ner deer ta nar ogt medeegyi baihad chini, ta nariin zovshoorolgyigeer allaga, hulgai luivriin mongoo gadaad ulsuudad hadgaluulsan shyy. Ter Mongo Bol aluurchin elbegdorjiin Mongo bish, ta nariin Mongo, mongoliin ard tymnii Mongo shyy Ta nar olon ulsiin baiguullaguudad handah erhtei shyy Olon hyyhed hudaldaj avah baitugai iim Tiptoi Mal hudaldaj avahad busad uls orond hyataltad ordog. Aluurchin elbegdorj ta naraar Business hiihed tsusalsan hulgaichid bii shyy

Tereza-giin tuhai olon barimtat nevtryyleg, barimtat Kino yzsen. Enethegt Katholik shashing ni itgehgyi Bol tusaldaggyi tuhai yzyylj baina lee. Tereza-giin shashind itgesen mayagiin baidaltai Bol tavag hool oldono. 50 Saya (zarimdaa100 saya, 200 Say guilgachintai gej enethegiin Hevlel yanz byriin too bichdeg ) Ygeegyi yaduu guilgachintai ulsad byh hynd hyrch ajillaj chadah uu.