
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хандан тайлбар хийжээ. Тэрээр тайлбартаа: "Таны өрөөндөө сууж, өндөр чанартай дүрээ мөнхөлж, зураг хэлхэж, дур зоргоороо хамаарал тогтоосон бичлэгийг тань үзлээ. Үнэлж явдаг байсан хүнийхээ мэдсээр байж хийж байгаа, баримталж явдаг байсан зарчмынхаа эсрэг хийж байгаа үйлдлүүдийг чинь хараад залуу хүний хувьд гутарч сууна. ӨМГӨӨЛӨГЧИЙН зүгээс таны ярьсан асуудалд дурдагдсан ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ ХУДАЛ агуулгуудыг дараах ҮНДЭСЛЭЛ-үүдээр НЯЦААЖ байна.
Үүнд:
1. Д.Амарбаясгалан нь Эрдэнэжаргал гэж ТУСЛАХ, ХУУЛИЙН ЗӨВЛӨХ-тэй хэзээ ч байгаагүй. Тиймээс туслах нь байсан энэ хүн ийм учраас холбоотой гэдэг дүгнэлт ямар ч утгагүй.
2. Д.Амарбаясгалан нь Чулуунзагдтай хамт ажилладгыг манай нам бүгд мэднэ. Тийм болохоор энэ 2 хүн холбоотой гэж байгаа хүн гүтгэх эрх хэнд ч байхгүй. Чулуунзагд, таны байнга дурдаад байгаа талийгаач Хасбатар, Ламжав нартай "ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭД" бишээ гэдгийг таны байнга яриандаа дурдаад байгаа АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР аль 2024 оны 11 сард тогтоочихсон тул баримтыг хавсаргав. Цаашид өөрийн дураар хамаарал тогтоохоо зогсоож хуулийн хүрээнд холбоо хамаарлыг ярина уу.
3. Миний үйлчлүүлэгчийн ах дүү, хамаатан садан, тэдгээрийн эрхэлж байгаа ажил, хийж байгаа бизнес нь тухайн нас биед хүрсэн хүмүүсийн үйлдэл үйл ажиллагаа бөгөөд тэр хүмүүс бизнес хийх эрхтэй. Тухайн хүмүүс Д.Амарбаясгалантай хамааралгүйгээр бие даан явуулж байгаа үйл ажиллагааг нааж холбох ямар ч үндэслэлгүй болно.
4. Танд гэж зөвлөхөд компанийн хувьцаа эзэмшигчийн талаарх баримтуудыг гаргаж, судалж байгаа бол тухайн хүмүүсийн хувьцаа эзэмшсэн, хувьцааны эзэмшлээс гарсан огноонуудыг давхар харж байж ярих ёстой байдаг бөгөөд учир нь хувьцаа эзэмшигч хувьцаагаа бусдад шилжүүлснээс хойш бий болсон үйл баримттай ямар ч холбоогүй болдгийг сануулж байна.
За мөн ХУУЛИЙН СУРГУУЛЬ төгссөн хүний тань хувьд уриалах уриалга байнаа.
Иргэний шүүх дээр таны ярьсан асуудлыг үнэн эсэхийг шүүх тогтоох учир та цааргалаж зугаталгүйгээр хүрэлцэн ирж, яриад байгаа фотошопуудаа хуулийн үндэслэлтэйгээр танилцуулан тогтоолгохыг урьж, нэхэмжлэлийн шаардлагаа гардан авахыг хүсэж байна. Тэгэхээр та үнэн яриад байгаа баримтуудаа авч ирээд нотлоод ялаад ард түмний баатар болох тайз тань шүүх учраас шүүх дээрээ ирнэ үү хэмээн хүсэж байнаа.
Өнөөдрөөс эхлээд шүүхээс зугатсан өдөр бүхэн чинь таны үнэнээс зугатаж улс төр хийсэн өдрүүд байх болно." гэсэн байна.
Сэтгэгдэл7
Энэ Ү.Амарбат гэж нөхөр ямар ч бичгийн чадваргүй юм байна. Яаж хуульч хийдэг юм бол доо? чааваас
Хонины гэдэс арилгаж идэж чадахгүй чи яаж монгол хүн гэж хэлж чадаж байна вэ.
Амарбаясгалан чинь ер нь Ардын Намын Женко юм биш үү ?! Говь-Алтайхан чинь говь чигийхэн нь тангадын цустай л туучийнууд ш дээ, Төвд,Тангадын бөөснүүд төрийн толгойд гарчээ МАН нам МАНЖ нам болжээ !!!!!!!!!!
Амарбаясгалан баримт дээр тулгуурлан ярьж байна Гүтгэлэгт тийм хялбар автахгүй бололтой, Эцсийн эцэст энэ асуудал шүүх дээр л шийдэгдэхээс өөр гарцгүй бололтой,
Өмгөөлөгчөө Б Энхбаяр Амарбаясгаланг Админералтай холбоотой гэж бодох нь аргагүй байхаа Сайтуудад гарсан мэдээллээс харахад Оюунэрдэнэ Засгийн газрын хурал дээр Админералаа янзлаарай гэж би Амарбаясгаланд өөрт нь хэлсэн гэж ярьсан байсаан Хоерт Сонин сайтад гарсан германы сэтгүүлчийн ярилцлагад сайд Номин мөнгө төлсөн ба туслахынх нь өгсөн материал дээр үндэслэн яамарбаясгаланг Админерал нүүрстэй холбогдсон тухай би бичсээн гэж гарсан Энхбаяр гол гь тэр материалууд бас нүүррсний сонсголын үеэр шинжээчдийн өгсөн материал дээр үндэслэсэн байхаа яөмгөөлөгчөө шүүх хурал болоогүй байна тэр үеэр бодол санаагаа хэлэх бизээ
zaa naad heden caasand chin hen itgeh um. aih umgui baisan um bol nuursnii sonsogol deer orj ireed tailbaraa heleh cin yaasan um guliisen dolir huur amarbasgalaaan!
ene (Tygjil)bolson B.Enhbayar biluu?...hyniig hamaagyi yumaar hamaatyylah sanaa baibal eeree tyyndee byderdegsen dee!!!!muu lalariin enhbayaraa gej soliorson saar bna suu!!!!!!!!!!!!