sonin.mn
Монгол Улс, БНЭУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Нүүдэлчин заан” сургалт, дадлага 2019 оны аравдугаар сарын 5-19-ний өдрүүдэд БНЭУ-ын Чамбо хотод амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар хоёр улсын тусгай хүчин ширэнгэн ой мод, уулын өндөрлөг бүсэд гарч болзошгүй террорист болон хот доторх байлдааны ажиллагаа, жижиг бүлгийн тактик хичээлүүдийг түлхүү явуулснаараа онцлог болов.
 
 
Мөн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн томилгоот бүрэлдэхүүн зүг чиг олох, ус гаргах, гал гаргах, хоол боловсруулах хичээлийг тус орны нөхцөл байдалд уялдуулан, гарын доорх материал эд зүйлс ашиглан зохион явуулсан нь Энэтхэг улсын цэргийн алба хаагчид ихээхэн дадлага туршлага болсон юм.
 
 
Хамтарсан сургалт, дадлагын хаалтын арга хэмжээнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, БНЭУ-ын 39 дүгээр дивизийн захирагч, хошууч генерал Падм Синх Шенавар нарын албаны хүмүүс оролцож, сургалтад оролцогчдод баяр хүргэж, амжилт хүссэн юм.
 
 
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин