Сүүлийн жилүүдэд хүний эхэсийн гаралтай бүтээгдэхүүнүүд эрүүл мэнд, нөхөн сэргээх эмчилгээ хүмүүсийн анхаарлыг татах болсон. Тэдгээрийн нэг нь Япон улсын Japan Bio Products компанийн үйлдвэрлэдэг Лаеннек юм.
Лаеннек нь хүний эхэсийг тусгай технологийн дагуу боловсруулан гаргаж авсан найрлага бүхий тарилга юм. Хүний эхэс нь жирэмсний үед эх болон ургийг холбож, ургийн өсөлт хөгжилд шаардлагатай шим тэжээл, хүчилтөрөгчийн солилцоонд оролцдог. Үйлдвэрлэлийн явцад эхэсийн түүхий эдийг олон шат дамжлагаар боловсруулж, ферментийн аргаар задалж, тарилгын зориулалтаар бэлтгэдэг байна.
JBP компанийн зөвлөх эмч Савако Хибино: “Лаеннек бол орчин үеийн эсийн түвшинд анагаах ухааны олон жилийн судалгаа шинжилгээ болон туршлагаас бий болсон үр дүнтэй бүтээгдэхүүн юм”.
Japan Bio Product компани нь 1954 онд байгуулагдсан бөгөөд хүний эхэсийн тарилгыг 1974 оноос элэгний хатуурлын үед хэрэглэхийг зөвлөн гаргаж байсан ба архаг элэгний өвчний үед элэгний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэглэдэг байжээ. Элэг нь хүний биеийн бодисын солилцоо, хорт бодисыг боловсруулах, энерги нөөцлөх зэрэг олон чухал үүргийг гүйцэтгэдэг учир элэгний үйл ажиллагаа алдагдах үед хүний биед олон төрлийн өөрчлөлт илэрдэг байна.
Тус компани хүний эхэсийн талаарх судалгааг шинжлэх ухааны өндөр түвшинд явуулж, хүний эхэсээс эрүүл мэндийн эмчилгээний бэлдмэлүүд болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг гарган авдаг байна. Мөн үе мөчний холбогч эдийг нөхөн сэргээх, цэвэршилтийн хам шинжийг дарах, дааврыг тэнцвэржүүлэх, нойргүйдэл, архаг ядаргаа, үс уналт, үрчлээг багасгах, дархлааг дэмжих үйлчилгээ үзүүлдэг аж. Лаеннекийн хэрэглээг тухайн хүний биеийн байдал, онош, шинжилгээний үзүүлэлттэй уялдуулан тун болон эмчилгээний хугацааг тухайн хүний биеийн байдалд үндэслэн эмч зөвлөдөг байна.
Эмч Д.Бадамсүрэн: “Шастины нэрэмжит клиникийн III-р эмнэлгийн хоол боловсруулах эрхтний эмгэгийн тасгаар үйлчлүүлэгч элэгний хатууралтай хүмүүсийг түүвэрлэн сонгож лабораторийн шинжилгээ болон элэгний хатуурлыг фиброскани багажаар тогтоон Лаеннекийг өдөрт 2 мл-ээр 1 удаа 25 хоног тарьж хэрэглэсэн. Эмчилгээний дараа элэгний задрал багасан элэгний эсийн нөхөн төлжилт сайжирч, хатуурлын зэрэг 30 хувь буурсан байна”.
Сүүлийн жилүүдэд хүмүүс зөвхөн өвчнийг эмчлэхээс гадна биеийн ерөнхий нөхөн сэргэлт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтэд илүү анхаарах болсон нь хүний эхэсийн гаралтай бүтээгдэхүүний талаарх сонирхлыг нэмэгдүүлж байна.
Баасан - 09 сарын 25,
2026
Сэтгэгдэл0