sonin.mn
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо хамтран “Оюуны өмчөө дээдэлье, кино урлагаа хамгаалъя” аяныг эхлүүллээ.
 
Тус аян арваннэгдүгээр сарын 16-30-н хүртэл явагдах юм.
 
Энэхүү аян нь гурван үндсэн зорилготой ба үүнд: 
1. Зохиогчийн эрхийн зөрчлийг багасгах
2. Кино урлагийг дэмжиж байгаа хамтын удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх
3. Оюуны өмч болон зохиогчийн эрхийн талаар олон нийтийн мэдлэгийг  сайжруулах, үүгээр дамжуулан зөрчил гаргуулахгүй байх.
Манай улсад зохиогчийн эрхийн зөрчлийн 30 орчим хувийг кино урлаг эзэлж байгаа тул энэ салбарт анхаарах шаардлагатай" г зохион байгуулагчдын зүгээс дурьдсан юм.
 
Мөн кино алдагддаг youtube, facebook, зөвшөөрөлгүй CD, DVD худалдаа гэсэн гурван том суваг байдаг. Оюуны өмчийн газар, “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо" хамтран ажилласны үр дүнд энэ гурван том сувгийг хааж, хяналт тавьж эхэлсэн байна. 
Аяны хүрээнд кино уран бүтээлчид болон кино үзэгчдэд
Кино урлаг нь Оюуны өмчийн хуулиар хэрхэн хамгаалагддаг талаар цэгцтэй мэдлэг мэдээлэл олгох.
Оюуны өмчийн хамгаалалт, Оюуны өмчийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль болон бусад хууль эрх зүйн орчны зохицуулалтын талаар олон нийтэд мэдлэг мэдээлэл олгох
Албан ёсны эрхтэй кино уран бүтээлийг хууль бусаар олшруулах, цахим орчинд хууль бусаар түгээхийн хор уршиг, гарах үр дагаварын таниулах
Оюуны өмч, кино уран бүтээлийн хамгаалалт, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилго зорилтыг тодорхойлж кино уран бүтээлчид, салбарын мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан бодлого хөтөлбөрийг боловсруулахад аяны зорилго оршиж байгаа юм.
 
Кино уран бүтээлчид болон кинонд хайртай хүн бүрийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.