sonin.mn

Монголд ХДХВ, ДОХ-ын халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2019 оны аравдугаар сарын байдлаар 281 тохиолдол болж нэмэгджээ. Халдвар тээгч иргэдээс 44 нь нас барсан байна.

 

Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ын халдварын тохиолдол 100 хувь бэлгийн замаар дамжсан. Цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй гэдгийг ЭМЯ болон ХӨСҮТ-ийн эмч мэргэжиптнүүд хэлж байна.

 

ХДХВ-ын халдвартай 17 эхээс 25 хүүхэд төрсөн (8 эх давтан төрсөн) нь өдгөө эрүүл өсч байгаа аж. Мөн манай улсад 615 хүн ХДХВ-ын халдвартай гэж тооцоолсон бөгөөд үүний 38 хувийг илрүүлээд байгаа аж. Халдварын тохиолдлын 80 гаруй хувь нь эрэгтэй бөгөөд 15-39 настайдаа оношлогджээ.

 

 

Б.Туул

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин