sonin.mn

БЕРЛИН. /TASS/. Европын Холбоо /ЕХ/ дэлхийн тавцанд байр сууриа бэхжүүлж, өөрийн үнэт зүйлийг хамгаалах ёстой гэж ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ мэдэгдсэн байна.

     

“Герман улсын амжилт Европын хамтын нийгэмлэгийн амжилтаас шууд хамааралтай гэдгийг би сүүлийн хэдэн жилийн турш ярьсан билээ. Тиймээс бид зөвхөн ЕХ-ны хүрээнд үнэт зүйл, ашиг сонирхлоо хамгаалж, энх тайван, эрх чөлөө, сайн сайхан байдлыг хангаж чадна. Европ тив дуу хоолойгоо илүү тод илэрхийлэх ёстой. Тийм учраас бид Герман улс ирэх жил ЕХ-ны Зөвлөлийг даргалах хугацаанд чухам үүний төлөө ажиллана” гэж тэрбээр мэндчилгээндээ дурджээ.

 




Европын сайн сайхан, аюулгүй байдал мөн хөрш улсуудын сайн сайхан байдлаас хамаарна гэдгийг Германы Канцлер сануулсан байна.
Меркель мөн уур амьсгалыг зайлшгүй хамгаалах шаардлагатайг шинэ жилийн мэндчилгээндээ дурджээ. Түүний хэлснээр, дэлхийн дулаарал нь хүн төрөлхтөнд бодит аюул учруулж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд амжилтад хүрэх боломжтой боловч үүний тулд “маш их зүйл хийх шаардлагатай” гэж Меркель мэдэгджээ.
Германы Канцлерын мэндчилгээг 12 дугаар сарын 31-ний үдэж тус улсын телевизийн “ARD”,  “ZDF” сувгуудаар дамжуулна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг