Авлигатай тэмцэх газар улсын хэмжээнд олон нийтэд авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах чиглэлээр олон талт сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.10.2-т “боловсролын байгууллага болон гэр бүлээр дамжуулан авлигыг үл тэвчих, шударга иргэнийг төлөвшүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ зохион байгуулах” үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасны дагуу Монгол Улсын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, МУИС гэх мэт нийт 30 сургуулийн номын сан, мөн 21 аймгийн номын сангуудад Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаануудын эмхтгэл, авлигын хор хөнөөлийг таниулах ном, гарын авлага зэрэг материалуудыг олон нийтийн хүртээл болгох зорилгоор хүргүүлээд байна.
Ингэснээр оюутан, судлаач, эрдэмтэд дээрх материалуудтай танилцаж ашиглах боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл0
Хятад улс нэг хэсэг авилгалыг гэмт хэрэг биш гэж үзсэнээс л сүүлийн хэдэн жил өндөр хөгжихийн суурь нь болсон
Tegeed yagaad bariad tsaazlaad baidagiin bee