Коронавируст /COVID-19/ халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 01 албан даалгаврын хүрээнд Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
 
Тухайлбал тус төвийн эмч мэргэжилтнүүд 2-3 баг болж, хорооны хэсгийн ахлагч нартай хамтран Улиастай, Шар хоолой, Арцат хуандай, Могойт дэнж зэрэг газарт ажиллалаа. Энэ хүрээнд 96 өрхийн нийт 326 иргэнд томуу, томуу төст өвчин болон коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, гарын авлага бүхий мэдээлэл сурталчилгааны материал тарааж, гэрийн эргэлт үзлэгийг хийсэн байна.
 
 
Мөн цаг үеийн нөхцөл байдлын хүрээнд буюу сар шинийн баяртай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн Засаг даргын иргэд, олон нийтэд хандаж гаргасан уриалга, коронавируст халдварын талаарх мэдээлэл, зөвлөмжийг хүргэжээ.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР