Өнөөдөр (2020.02.29) Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос автобус гарган БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж буй монгол иргэдийг 13:40 цагт Эрхүү хотоос татан авлаа.
Эдгээр 38 иргэнийг Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлэх үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийж, өвчний голомттой бүс нутгаас ирсэн, хоолой хөндүүрлэсэн, ханиалгасан, суулгасан гэх өгүүлэмжтэй долоон иргэнийг Сэлэнгэ аймгийн Халдвартын тасагт тусгаарлан, бусад 31 иргэн, автобусны 2 жолооч, нийт 33 иргэнийг Алтанбулаг сум дахь Тусгаарлах байранд байрлуулан ажиглалтад авав. Одоогоор халуурсан, ханиалгасан иргэн байхгүй байна.
Мөн өчигдөр буюу 28-ны шөнө 22:20 цагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэргээр орж ирсэн зорчигчдод Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, тандалт хийж, Монгол Улсын дөрвөн иргэн БНСУ-ын Инчеон боомтоор дамжин Тайланд улсад 10 хоног аялаад ОХУ-аар дамжин орж ирснийг ажиглалтад авч Сэлэнгэ аймагт тусгаарлаад байна.
Сэтгэгдэл0
Монголд корона вирус орж ирэхгүй гэх баталгаа байхгүй.
Хедее болон гадаад явсан хумуусийг их хохироож байгаам биш уу!!! Хяналт шалгалтаа сайн хийгээд оруулах, эруул иргэдийг евчин гарчихсан нехцелтэй адил узэж хаа сайгуй хааж боохоо болиочээ!!!
ingej salgalaad naashaa ogotno shig nuh suveeer zutgeed baigaa humuusiig horlon suitgegch gej uzej horig haalt taviachee hodoo heer uuliin amand ger bariad tusgaarlaval taarna
За наадуул чинь сэжигтэй санагдчихлаа. Яагаад вэ гэвэл ул мөрөө баллах зорилготой ч юм шиг Солонгос Тайланд Инчён гээд дан халдвар тархсан улс орон бүс нутгуудаар доншуучилсан байна. Халдвар тээгч болсноо мэдээгүй тэнүүчилж байгаа хүн аюултай бэлээхэн жишээ нь сүмд очсон солонгос авгай ямар их гай тарилаа санахад илүүдэхгүй шүү найзуудаа