ТЕХРАН. /TASS/. Коронавирусний тархалттай тэмцэхэд нь саад учруулж буй Ираны эсрэг хориг арга хэмжээг АНУ цуцлах ёстой хэмээн тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Хесамеддин Ашен уриалжээ.
"Иранд өвчин тархах тусам халдвар бусад улс оронд тархах магадлал илүү өндөр болно. Энэ вирус олон улсын асуудал болоод байгаа юм” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Коронавирусний анхны тохиолдол илэрсэн тухай Ираны Эрүүл мэндийн яам 2 дугаар сарын 19-нд мэдэгджээ. Албан ёсоор мэдээлснээр, халдвар авсан тохиолдлын тоо Иранд 978-д хүрсэн бол энэ өвчний улмаас 54 хүн нас барсан байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Хамгийн өндөр нас баралттай нь Иран байна
Энэ иранууд оношилж чадахгүй байнаа. 54 нас барсан хүнийг 2 хувь гэж үзвэл 2700 хүн халдвартай байна.
Трамп гэгч балиар энэ дэлхийд их гай болж байнаа
Ираны эрүүл мэндийн салбар нь манайх шиг муу хөгжилтэй эмч нар нь мэдлэг чадвар муу монгол эмч нартай адилхан гэсэн шүү
Хөлдүү тэнэг хужаа юу солиороод байнаа...