sonin.mn
МОСКВА. /TASS/. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тэргүүн Дэвид Бисли коронавирусний халдвар авсан тухайгаа мэдэгджээ. 
“Хэдхэн цагийн өмнө би коронавирусээр халдварласан тухай шинжилгээний  хариугаа авлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу Канадад албан ёсны айлчлал хийснийхээ дараа АНУ дахь гэртээ эргэн ирсний дараа миний бие тавгүйрхэж эхэлсэн. Ингээд 5 хоногийн өмнө өөрийгөө тусгаарлахаар шийдсэн” хэмээн Бисли мэдэгдсэн байна.
Одоогоор түүний биеийн байдал хэвийн байгаа аж. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг