НОВО-ОГАРЕВО. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан амралтын өдрүүдийг 4 дүгээр сарын эцэс хүртэл сунгахаар болсон тухайгаа мэдэгджээ.
"Вирус судлаачдын үзэж байгаагаар, цар тахал дэлхий дахинаа тэр дундаа манай улсад оргил үедээ хүрээгүй байна. Үүнтэй холбогдуулан ажлын бус өдрүүдийг 4 дүгээр сарын 30 хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа" хэмээн тэрбээр ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ. Амралтын өдрүүдийг хөдөлмөр эрхлэгчид цалинтай өнгөрүүлэх хэвээр байгааг В.Путин онцлон тэмдэглэжээ.
Улс оронд нөхцөл байдал хэрхэж байгаа талаар ярих үеэрээ В.Путин цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн тухай асуудлыг хөнджээ. Арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ бид улс оронд коронавирусний аюул учирсан хэвээр байгааг ойлгох хэрэгтэй гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
Цалинтай амрах долоо хоногийн хугацааг өмнө нь В.Путин 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 5 хүртэл хэмээн зарлаж байсан юм. Коронавирусний нөхцөл байдал сайнаар эргэвэл цалинтай амралтын хугацааг багасгах боломжтойг тэрбээр үгүйсгэсэнгүй.
Дөрөвдүгээр сарын 30-наас хойш залгуулаад ОХУ-д Хавар болон хөдөлмөрийн баярыг тохиолдуулан тавдугаар сарын 1-нээс 5 хүртэл үргэлжилсэн баяр амралтын өдрүүд эхлэх юм.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Цалинтай амралт өгөөд байвал вирус устана. Манайхан иргэддээ өгөөд үз дээ
Оросууд үнэхээр тэнэг юм. Хөл хорих дэглэм тогтоохын оронд режим нерабочих дней гээд зарлачих юм. Нөгөө мангар Иванууд нь цалинтай амралт олгочихлоо гээд шорлог хийж идээд архиа гудраад амарч баярлаад явчихна. Тэгээд вирусээ гааруулна. Тэрний оронд карантин тогтоолоо гэж зарладаг байгаа даа
Оросууд үнэхээр тэнэг юм. Хөл хорих дэглэм тогтоохын оронд режим нерабочих дней гээд зарлачих юм. Нөгөө мангар Иванууд нь цалинтай амралт олгочихлоо гээд шорлог хийж идээд архиа гудраад амарч баярлаад явчихна. Тэгээд вирусээ гааруулна. Тэрний оронд карантин тогтоолоо гэж зарладаг байгаа даа
manai erunhii saidiin gargasan shiidveruudiig doodchuul ni ogt tooj heregjuulehgui bgaa ni uruvdmuur yumdaa iim tur bgaad hereg bnuu