ОСТИН, 2026 оны есдүгээр сарын 29 /Kazinform/. АНУ-ын "SpaceX" компанийн "Starship" сансрын хөлөг анх удаа дэлхийн тойрог замд гарч, "Starlink" хиймэл дагуулуудыг сансарт амжилттай байрлуулжээ.
Сансрын хөлгийг есдүгээр сарын 28-нд Техас муж улс дахь "Starbase" сансрын хөлгийн буудлаас хөөргөжээ. Энэ нь "Starship" хөлгийн 14 дэх удаагийн туршилтын нислэг бөгөөд өмнөх бүх хөөргөлт тойрог замд хүрэлгүй, суборбитал буюу дэд тойрог замаар явагдаж байв.
Хөөргөсний дараа "Starship" хөлөг "Super Heavy" хурдасгуураас салсан бөгөөд уг хурдасгуур Мексикийн булангийн усанд амжилттай буужээ. Хөөргөснөөс хойш ойролцоогоор 18 минутын дараа хөлгийн нэг хөдөлгүүр унтарсан боловч "SpaceX" компанийн мэргэжилтнүүд нислэгийг үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн байна. Улмаар хөөргөснөөс хойш хагас цаг хүрэхгүй хугацааны дараа "Starship" анх удаа дэлхийн тойрог замд оржээ. Үүний дараа уг хөлөг "Starlink V3" загварын 26 хиймэл дагуулыг сансарт амжилттай байрлуулсан байна. Нислэг багийн гишүүдгүйгээр явагдаж байгаа бөгөөд төлөвлөсний дагуу дэлхийг хэд хэдэн удаа тойрсны дараа Номхон далайд бууна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 09 сарын 29,
2026
Сэтгэгдэл0