sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-д нэг өдрийн дотор коронавирусний халдварын 11231 шинэ тохиолдол илэрч,  халдвар авсан нийт хүний тоо 177160 боллоо. Одоогийн байдлаар 23803 хүн эдгэрч, 1625 хүн нас барсан гэж тус улсын короонавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.
Шуурхай штабаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр илэрсэн тохиолдлуудын 5741 нь буюу 48.7 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна.
 
 
 
ОХУ коронавирусний халдварын тохиолдлын тоогоор дэлхийд тавдугаарт жагсаж байна. Хамгийн их тохиолдлууд АНУ (1 228 603), Испани (220 325), Итали (214 457) болон Их Британид  (202 359) бүртгэгджээ.
 
 
 
ОХУ-ын нийслэл Москва хотод нэг өдрийн дотор 6703 шинэ тохиолдол илэрч, тус хотод халдвар авсан нийт хүний тоо 92676 болжээ.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг