sonin.mn

АНУ-ын Армийн цэргийн академи “West Point” болон Тэнгисийн цэргийн академи “USNA”-ийн 2020-2024 оны хичээлийн жилд суралцах сонгон шалгаруулалтад тэнцсэн А.Мөнх-Оргил, С.Сайнсанаа нар БХЯ-тай сургалтын гэрээ байгууллаа. Энэхүү арга хэмжээнд БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, ГХАГ-ын мэргэжилтэн, хошууч Б.Мөнхбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Х.Лью болон А.Мөнх-Оргил, С.Сайнсанаа нарын ар гэрийнхний төлөөлөл оролцов. Энэ үеэр хурандаа Ө.Эрдэнэ-Очир сонсогч нарт цэргийн академийн сонгон шалгаруулалтад тэнцсэнд нь баяр хүргэж сурлагын өндөр амжилтыг хүслээ. Сонсогч нар цэргийн академийн сургалт эхлэхээс өмнө тус улсад 14 хоног тусгаарлалтад орох аж.

 

Эх сурвалж: "Соёмбо" сонин