sonin.mn
Эрүүл мэндийн яамнаас корнавируст халдвар (COVID-19)-ын цартахлын хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах хүрээнд эмнэлгийн мэргэжилтнийг сургах, чадвахжуулах үйл ажиллагааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.
 
 
 Энэ удаад орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эрчим эмчилгээний эмчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн 2 өдрийн сургалтыг 21 аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эмч нарыг хамруулан коронавируст халдвараас сэргийлэх, халдвар хамгаалал, оношилгоо, эмчилгээ, сэтгэлзүйн бэлэн байдал сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
 
 
Мөн зайлшгүй тохиолдолд коронавируст халдварын үед дайчлагдах ажиллах 21 аймгийн 42 сувилагчийг Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ажлын байрны сургалтанд 5 хоног хамруулах юм.