МОСКВА. /RIA Novosti/. Наран дээр 2017 оны 10 дугаар сараас хойш болоогүй хүчтэй дэлбэрэлт бүртгэгдсэн тухай Америкийн сансар судлалын НАСА агентлагийн цахим хуудсанд мэдээлжээ.
 
 
 
Энэ удаагийн дэлбэрэлт нь одон орон судлаачдын хүчтэйгээс дунд ангилалд хамааруулдаг М ангиллын дэлбэрэлт байсан байна. Эрдэмтдийн хэлснээр, дэлбэрэлтийн улмаас ялгарсан цацраг нь хүний ​​эрүүл мэндэд шууд нөлөөлөхөд хэтэрхий бага боловч үүрэн холбооны болон GPS-ийн дохионы чанар муудахад нөлөөлж магадгүй гэнэ.
 
 
 
Идэвхжил нь удаан хугацаагаар зогссоны дараа Наран дээр толбо үүсэж, дэлбэрэлт болж байгаа нь Нарны идэвхжлийн шинэ мөчлөг эхэлснийг харуулж байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна. Нарны идэвхжил нэмэгдсэний дараа илүү их дэлбэрэлт болдог боловч эрдэмтэд хэдэн сарын турш ажигласны дараа л хэчнээн дэлбэрэлт болсныг тогтоож чаддаг ажээ. Энэ процесст дор хаяж зургаан сар шаардагдана. Харин яг одоо бол эрдэмтэд 2019 оны 10 дугаар сард Нар хэр зэрэг идэвхтэй байсныг нарийн тогтоож чадах аж. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг