Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь өчигдөр мэдэгдэхдээ “АНУ-ын зүгээс Хонконгийн Аюулгүй байдлын тухай хууль, коронавирус, эдийн засаг худалдааны зэрэг асуудлаас болж БНХАУ-д арга хэмжээ авах болсноо зарласан. Энэ нь Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс ноцтой оролцож, хоёр орны харилцаанд хохирол учруулж байна. АНУ-ын БНХАУ-ын ашиг сонирхолд харшлах үг, үйлдэл нь Хятад улсын эрс шийдэмгий хариу цохилттой нүүр тулах болно” гэжээ.
Тэрээр өчигдөр зохион байгуулсан Хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “АНУ-ын удирдагчид ор үндэсгүйгээр Хятад улсыг буруутгаж, арга хэмжээ авахаа зарласан. Хонконгийн асуудал бол Хятадын цэвэр дотоод асуудал юм. Хонконгийн Үндэсний Аюулгүй байдлын тухай хуулийн зорилго бол Хонконгийн Аюулгүй байдлын цоорхойг нөхөх, “нэг улс, хоёр систем” бодлогын хэрэгжилтийг сайжруулах юм. Үүнд хөндлөнгөөс ямар нэгэн оролцоо байх ёсгүй” гэв.
АНУ-ын зүгээс Хонконгийн асуудалд оролцож байгаа нь Олон улсын харилцааны үндсэн зарчмыг зөрчсөн хэрэг гэдгийг тэрээр онцолжээ.
Мөн тэрээр, “Хоёр орны худалдаа эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагаа нь харилцан ашигтай зарчмын дагуу явагддаг. Гэвч АНУ аюулгүй байдлын үүднээс хэмээн тайлбар хийж тус улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулах, шалгалт явуулна хэмээн сүрдүүлэх, Хятадын оюутнуудад виз олгохыг хязгаарлах асуудлууд гаргаж байгаа нь зах зээлийн үндсэн зарчмыг ноцтой зөрчиж, хоёр орны ард түмний найрсаг харилцааг хөгжүүлэх үйл хэрэгтэй харшилж байна” гэжээ.
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
АНУ ОХУ хоёр хоорондоо байлдах нь Хятадад их ашигтай.
OXY bol USA taa sцrgцldцx shaltgaan baixgvi l dee. Medleg dutmag malaa. Xyjaagiin esreg 57 Afrikiin oron, Entxeg, Lateinamerikiin oronuud USA taa xamt baigaag xyjaagiin uls tцrch ццrцц olon ulsiin medeegeer yarisan.
82.82.196.220 Хужаа гэж Монголчуудыг хэн турхирчихаад араас минь тэнэг үхэр мал гэж доромжилдог билээ? Оросууд оркуудтайгаа.Та Хэнтийн буриад уу? Төвийн удмаа нуусан хужаа юу?
ih gutsaj bnoo balai hujaa chin kk
ENE MUU LUUXAANUUDIIG BAINGA DARJ,DOOSHIN XIIJ BAIX XEREGTEI ENE YMXII LUUXANUUD DELXIID MASH AIMSHITAI XOR TSATSCAN BAACNUUD ER N ENE BAACNUUDIIG UCTAGBAL TAARNA