sonin.mn

Хятадын Ляньюньган хотноо 9-р сарын 9–10-нд Дэлхийн нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны форумын V бага хурал болж, 139 улс, бүс нутаг болон олон улсын байгууллагыг төлөөлсөн 2,100 гаруй оролцогч цугларлаа.



Энэ жилийн хурлыг “Нийтийн аюулгүй байдлын засаглалыг ахиулахын төлөө нэгдэж, тогтворгүй дэлхийд тогтвортой байдлыг авчрах нь” сэдвийн дор зохион байгуулжээ.



Хурлын үеэр шилжилт хөдөлгөөний удирдлага, олон улсын хар тамхитай тэмцэх ажиллагаа, терроризмтой тэмцэх, кибер аюулгүй байдал, нийтийн аюулгүй байдлын технологи, цагдаагийн боловсрол, аялал жуулчлалын аюулгүй байдал зэрэг сэдвээр 8 салбар форум зохион байгуулав.


Мөн 9-р сарын 8-нд нээгдсэн Нийтийн аюулгүй байдлын технологийн III экспод 100 гаруй компани оролцож, цагдаагийн технологи, хамгаалалтын тоног төхөөрөмж, тусгай зориулалтын автомашин болон олон улсын зах зээлд зориулсан цогц шийдлүүдээ танилцуулжээ.


Дэлхийн нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум нь БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны санаачилгаар 2015 онд байгуулагдсан бөгөөд хууль сахиулах болон нийтийн аюулгүй байдлын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.