sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Их Британид коронавирусний шинэ вакциныг сайн дурынханд тарьж эхэлжээ. Лондоны Хааны коллежийн профессор Робин Шатток болон түүний хамтран ажиллагсдын гарган авсан вакцины туршилтад ойрын хэдэн долоо хоногт 300 орчим хүн оролцоно.
Амьтад дээр хийсэн туршилтуудаар уг вакциныг аюулгүй болохыг тогтоосон бөгөөд дархлааны үр дүнтэй хариу урвал үзүүлжээ. Мөн Оксфордын их сургуулийн мэргэжилтнүүд гарган авсан вакцинаа хэдийн хүний биед туршиж эхэлсэн юм. Дэлхий даяар судлаачид коронавирусний 120 орчим вакциныг гарган авахаар ажиллаж байна.
 
Би вирусийг ялахад хувь нэмрээ оруулахын тулд туршилтад сайн дураараа оролцож байна
 
 
Хааны коллежийн туршилтад оролцож буй 39 настай Кэти анхны сайн дурын оролцогчдын нэг болжээ. “Би вирустэй тэмцэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын тулд туршилтад оролцож байна” гэж тэрбээр хэлжээ.
“Би өөрийн хийж чадах зүйл байгаа эсэхийг тунгаан бодсоны эцэст энэ санааг олсон. Вакцин гараагүй тохиолдолд бидний амьдрал хэвийн байдалдаа эргэн орох төлөвгүй байгааг ойлгосон учраас энэхүү ажиллагааны нэгэн хэсэг болохыг хүссэн” гэж Кэти хэлсэн байна.
Вакцины эхний үе шатны туршилтын дараагийн туршилтыг ирэх 10 дугаар сард явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд 6000 хүнийг оролцуулах юм байна. Судлаачдын баг вакцинаа эхлээд Их Британид, 2021 оны эхэн үеэс хилийн чанад руу түгээнэ хэмээн найдаж байгаа ажээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг