sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн “Шинэ төмөр зам”-ын төслийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
 
 
 
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн “Шинэ төмөр зам”-ын төслийн хүрээнд төмөр замын суурь бүтэц, гүүр хоолойн хиймэл байгууламж болон өртөө зөрлөгийн барилга барих үүрэгтэй оролцож байгаа бөгөөд төлөвлөгөөт ажлын явц 87 хувьтай байгаа аж.
 
 
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгын зарлигаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга, бригадын генерал П.Доржсүрэнд хошууч генерал, Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн захирал, хурандаа П.Жаргаланд бригадын генерал цол олголоо. Мөн бүтээн байгуулалтын ажилд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад Төрийн одон, медаль гардуулсан юм.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин