sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 2 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордон эргэн ирснээсээ хойш Африкийн орнуудын удирдагчтай анх удаа дээд хэмжээний уулзалт хийнэ. Уулзалтыг энэ сарын 9-11-ны өдрүүдэд Вашингтонд зохион байгуулахаар төлөвлөсөн тухай "Semafor" цахим хуудсанд эх сурвалжуудыг эш татан бичжээ. 


Эх сурвалжуудын ярьснаар, Америкийн нийслэлд Габон, Гвиней-Бисау, Либери, Мавритани, Сенегал улсуудын удирдагчид хүрэлцэн ирэх ажээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр Баруун Африкийн орнуудтай ашигт малтмал олборлох чиглэлээр хамтран ажиллах тухай болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Үүнээс гадна, АНУ-Африкийн илүү өргөн хүрээтэй дээд хэмжээний уулзалтыг намар зохион байгуулахаар товложээ. Уг уулзалт Нью-Йорк хотод есдүгээр сард болох төлөвтэй байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг