sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан азарганы уралдаанаар эхэллээ. Энэ жилийн наадмаар 175 хурдан азарга уралдуулахаар бүртгүүлснээс 104 азарга гарааны зурхай руу хөдөлжээ.
Хурдан морины уралдаан жил бүрийн наадмаар 7-р сарын 10-ны өдөр хязаалангийн уралдаанаар эхэлдэг байсан бол энэ жил усархаг борооны улмаас өчигдрийн уралдааныг 13-ны өдөр болгон хойшлуулсан.
11-ний өглөө цаг агаарын нөхцөл байдал хэвийн Хүй долоон худагт газар эвэрч хоносон тул хурдан морины уралдааныг хуваарийн дагуу явуулах шийдвэрийг Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос мэдээлэв.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг