ЖЕНЕВ. /TASS/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад одоогоор ОХУ-д гарган авсан коронавирусний вакциныг өргөнөөр хэрэглэхийг зөвлөх үүднээс олж авсан хангалттай мэдээлэл байхгүй хэмээн тус байгууллагын ерөнхий захирлын ахлах зөвлөх Брюс Эйлворд мэдэгдээ.
“Энэхүү вакцины хэрэглээг нэмэгдүүлэхийг ДЭМБ дэмжих үү гэдэг асуудал гарч ирж байна. Бидэнд хангалттай мэдээлэл байхгүй. Нэмэлт мэдээлэл авч, энэ бүтээгдэхүүний статус, эмнэлзүйн туршилтууд, цаашдын алхмуудыг тодорхойлохын тулд бид ОХУ-тай хэлэлцэж байгаа” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Одоогоор дэлхий дахинд коронавирусний нийт 170 гаруй вакциныг гарган авч байгааг Брюс дурджээ. Үүнээс 26-д нь эмнэлзүйн туршилт хийж байгаагийн нэг нь Оросын вакцин аж. Дэлхийд анхных болох "Спутник V" гэж нэрлэсэн коронавирусний вакциныг ОХУ 8 дугаар сарын 11-нд бүртгэжээ. Уг вакцины эмнэлзүйн туршилтыг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд 6-7 дугаар сард хийсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Эмя хийж байгаа вакцинуудыг судалж байгаа гэж найдаж байна Ямар ч байсан догматик хандаж аль нэг улсынхыг албадан хийж болохгуй Сурталчилгаагаа сайжруулж хун оороо вакцин хийлгэх эсэхээ шийдэх естой шуу ДЭМБ д буртгуулмэн ч аль ч улсын вакцин 100 хувийн баталгаа огохгуй Халдвар аваад эрсдэлд орох уу вакцин хийлгээд эрсдэлд орох уу гэдгээ хун оороо шийдэх естой Тэрний тулд яам иргэдээ тал бурийн мэдээллээр хангах учиртай Халдвар аваад эдгэсэн хумуусийн гуравны нэг нь уураг тархиндаа согогтой улдэж байна Вакцины сорог ур дагавар /4 жилийн дараа ямар байхыг мэдэхгуй хариуцлага зулээхгуй гэж англи шведийн вакцин хийж байгаа тэргуулэх фирм мэдэгдлээ
Оросууд энэ вирусыг бүтээсэн гэдэг нь үнэн болж таарлаа. Вакцинаа аль хэзээний бүтээгээд нуучихсан байж. Орост ковид тарсан боловч хүн үхээгүй шалтгаан ч бас тодорхой боллоо. Ковидоос болж оросын номер нэг дайсан болох АНУ хамгийн их хохирол амслаа.
Оросын суурь шинжлэх ухаан нь их судалгаатай, мэдээлэл сайтай байдаг вакцин гаргах нь амархан харин туршилт сорилт үр дүн нь дор хаяж жилийн дараал батлагданае
Оросын суурь шинжлэх ухаан нь их судалгаатай, мэдээлэл сайтай байдаг вакцин гаргах нь амархан харин туршилт сорилт үр дүн нь дор хаяж жилийн дараал батлагданае
Оросын суурь шинжлэх ухаан нь их судалгаатай, мэдээлэл сайтай байдаг вакцин гаргах нь амархан харин туршилт сорилт үр дүн нь дор хаяж жилийн дараал батлагданае