sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко нар ойрын долоо хоногт Москвад уулзахаар тохиролцсон байна. Хоёр орны удирдагчид ням гарагт утсаар ярих үеэрээ ийм тохиролцоонд хүрсэн гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Кремлийн хэвлэлийн албаны мэдээлэлд тэмдэглэснээр, Путин, Лукашенко нар “Орос-Беларусийн холбоотны харилцаа болон харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэхийг дэмжиж буйгаа нотолсон байна”.
Орос, Беларусийн Ерөнхийлөгч нарын Москвад хийх уулзалтын товыг ойрын долоо хоногт тогтоно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч утсаар ярих үеэрээ мөн Лукашенкод төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Беларусийн Ерөнхийлөгч наймдугаар сарын 30-нд 66 нас хүрчээ.
 
 
 
 
Беларусийн төрийн мэдлийн "Беларусь-1" суваг мөн хоёр орны удирдагч нарын утсаар ярьсан талаар мэдээлжээ. Тус сувгаар мэдээлснээр, Ерөнхийлөгч нар Беларусийн ерөнхий байдлын талаар ярьж, тус улсад үүсээд буй нөхцөл байдлыг тусад нь хэлэлцсэн байна. Путин, Лукашенко нар зургаа дахь удаа ярилцсан нь энэ юм.
 
 
 
Түүнээс гадна, ОХУ-ын Ерөнхийлөгч Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы Канцлер Ангела Меркель, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель нартай Беларусийн байдлыг хэлэлцсэн билээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг