sonin.mn
Намрын налгар өдрүүд алсарч, өвлийн бэлтгэл ажил хэдийнэ эхэлсэн нь утааны улирал ойртож буйг сануулж байна. Гэр, байшингаа дулаалж, нүүрс, түлшнээс татгалзаж эрчим хүчээр ажилладаг халаагуур болон бусад бүтээгдэхүүн сонгоход банкны зээлд хэрхэн хамрагдаж болох талаар энэ удаагийн мэдээллийг бэлтгэлээ. Банкууд болон зарим банк бус санхүүгийн байгууллагууд байгаль орчинд ээлтэй эко хэрэглээг дэмжих бүтээгдэхүүн, үйлчилгээнд тусгайлан зориулсан зээлийн үйлчилгээг үзүүлдэг.
 
 
 
Гэхдээ цалингийн, ипотекийн гэх мэт давхар зээлгүй хүн ховор болсон тул ногоон төрлийн зээлийн шалгуурыг давахгүй байгаа тухай гомдол их байдаг юм. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах, түлээ, нүүрсний хэрэглээг багасгах, цахилгаан эрчим хүчээр ажилладаг эко хэрэглээг бодитоор дэмжихийн тулд энэ төрлийн зээлийг шаардлагыг илүү уян хатан болгох хэрэгтэйг иргэд хэлж байгаа юм.
 
 
 
БОАЖЯ-наас Хаан, Төрийн банк, Хас гэсэн гурван банктай гэрээ байгуулж, хөнгөлөлттэй нөхцлөөр буюу жилийн найман хувийн хүүтэйгээр ногоон зээл олгож байгаа. Энэхүү гэрээний хэрэгжилт ирэх арав, арваннэгдүгээр сард дуусч байгааг банкууд сануулсан байна. Тиймээс энэ удаагийн “Банк санхүү” буланд дараах гурван банкны санал болгож байгаа “Ногоон зээл”-ийн үйлчилгээг танилцуулж байна.