sonin.mn
Дэлхийн банк  коронавирусын халдвар авахаас сэргийлэх вакциныг худалдаж авахад нь  ядуу орнуудад туслахаар болжээ. Тиймээс 12 тэрбум  ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн санаачлага гаргаснаа зарласан гэж  “The Guardian” сонинд бичжээ. Мөн хөрөнгө оруулагчдаасаа энэ төлөвлөгөөг нь дэмжихийг хүссэн болон 12- 8 сарын хугацаанд хандивыг бэлнээр хүлээн авна. Энэ нь хоёр тэрбум хүнд ашигтай гэж мэдээлсэн байна. Санхүүгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Дэвид Малпасс “Энэ санхүүжилтийг бэлэн байлгах нь тоглоомыг өөрчилнө. Учир нь  энэ найдвартай,үр дүнтэй вакцин бэлэн байх нь хүмүүсийг итгэлтэйгээр амьдралаа дахин эхлүүлэх боломж олгоно. Түүний хэлснээр энэ төлөвлөгөө нь коронавирусын хямрал эхэлснээр зарласан онцгой байдлын хөтөлбөрт тулгуурласан аж. Мөн энэ орнууд өөрсдөө  урьдчилан сэргийлэх тариаг худалдаж авч болно. Түүнээс гадна бусад оронтой эсвэл олж авах аргыг олохын тулд хамтрах боломжтой аж. Гэхдээ төлөвлөгөөг Дэлхийн банкны хөрөнгө оруулагч нар  батлах ёстой гэнэ Дэлхийн банкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард коронавирусын нөлөөг бууруулахын тулд 15 сарын хугацаанд 160 тэрбум ам.долларын өртөгтэй  вакциныг хийнэ гэж мэдэгдэж байжээ.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин