sonin.mn
"Петровис" группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл өвчний улмаас таалал төгсчээ.Тэрээр 1955 онд Улаанбаатар хотод төрсөн.ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн.
 
1990-1992 онд Нефть импорт хангамжийн нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд НИК ХХК-д ерөнхий захирлын албыг хашиж, 1996 оноос хойш “Петровис” ХХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байжээ.
 
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл саданд нь гүн эмгэнэл илэрхийлье.