Дотоодод тархсан халдварын улмаас арваннэгдүгээр сарын 11-нээс хойш улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоогоод байна. Тэгвэл энэ 14 хоног эдийн засаг, иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгааг МҮХАҮТ-аас худалдаа, үйлчилгээ, барилга, боловсруулах үйлдвэрлэл, боловсрол, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр, мэдээллийн технологийн салбарын 3500 гаруй аж ахуйн нэгжийг хамруулан цахимаар судалгаа авчээ. Борлуулалтын орлогоор нь ангилж үзвэл судалгаанд оролцогсдын 41 хувийг 100 сая төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгж эзэлж байсан бол таван тэрбум төгрөгөөс дээш орлоготой нь есөн хувийг бүрдүүлжээ. Ажиллагсдын тоогоор гэвэл 54 хувь нь 19 хүртэлх ажилтантай бол 13 хувь нь хувиараа бизнес эрхлэгч байна.
Мөн цар тахлын халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ бүхий л салбарт 90 хүртэлх хувиар нөлөөлснийг судалгааны дүн харуулж байна. Тухайлбал, үйлчилгээ, худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, тээвэр, барилга тэргүүтэй эдийн засгийн голлох суурь салбарт хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн байна.
Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшил ердийн үед нэг сая гаруй ажлын бий болгож, төсвийн орлогыг бүрдүүлж ирсэн. Харин хөл хорионы үед хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийсэн бол 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна.
Түүнчлэн аж ахуйн нэгжүүд өөрийн нөөцөөр ажлын байраа хэдий хугацаанд хадгалах боломжтойг уг судалгаагаар дамжуулан авчээ. Судалгааны үр дүнгээс харахад 53 хувь нь нэг сар буюу 30 хоног л амьдрах боломжтой гэж хариулсан байна. Хатуу хөл хорио тогтоосон цагаас хойш аль хэдийнэ 14 хоног өнгөрсөн. Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн 31 хувь нь өөрийн нөөцөөр 1-3 сар тэсэх, үүнээс цааш тэсэх боломжгүй гэж хариулсан байна. Энэ дундаас хамгийн их анхаарал татсан үзүүлэлт нь ажлын байр.
Турхайлбал, энэ сарын 12-ны өдрөөс хойш 152 мянгаар ажлын байр хорогдож ийм хэмжээний хүн ажилгүй болсон гэсэн үг. Хэрэв хөл хориог он дуустал үргэлжлүүлбэл нэмж 430 орчим мянган ажлын байраа алдах эрсдэлтэйг МҮХАҮТ-ын судалгаанд дурдсан байна. Мөн хувиараа бизнес эрхлэгчдийн 74 хувь нь цалин олгохгүй байгаа гэж хариулжээ. Аж ахуйн нэгжүүдийн бэлэн мөнгөний нөөцийг хүрэлцээтэй хугацааг энэхүү судалгаагаар тодорхойлоход хувийн хэвшлийн 63 хувь нь нэг сарын нөөцтэй гэжээ.
Хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь 50 хүртэлх сая төгрөгийн зээлтэй байна. Аж ахуйн нэгжүүдэд ажлын байраа хадгалах, ажилтны цалин тавих, зээлийн эргэн төлөлт, түрээсийн төлбөр, төрөөс гаргаж буй шийдвэрийн ойлгомжгүй, уялдаа холбоогүй байдал бизнест үүсээд буй гол хүндрэл болж байгааг судалгаанд тодотгожээ. Тодруулбал, хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй байгаа бол 61 хувь нь түрээсийн төлбөр хийхэд хүндрэлтэй гэж хариулсан байна. Хатуу хөл хорионы өмнө аж ахуйн нэгжүүд өвдөг сөхөрч байгааг дээрх судалгаа илтгэх аж. Өөрөөр хэлбэл, бизнесийн орчин өдөр ирэх тусам улам дордсоор байна. Тиймээс үйл ажиллагаа бүрэн зогссон, ихээр хязгаарлагдсан салбарын бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлэх, богино хугацааны ажилгүйдлийн эсрэг чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ААН-үүдэд баталгаа шаардахгүй, хүүгүй болон маш бага хүүтэй зээл олгох.
Цар тахлын нөлөөллийн улмаас борлуулалтын орлогогүй болон орлого нь маш доогуур байгаа ААН-үүдийн цалингийн зардалд татаас өгөх, нөлөөлөлд өртсөн ААН-үүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг хойшлуулах буюу чөлөөлөх, нөлөөллийн улмаас бизнес нь доголдсон аж ахуйн нэгжүүдэд зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийн татаас өгөх зэрэг саналуудыг МҮХАҮТ-аас гаргажээ.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Хориог сунгасан сунгаагүй баар цэнгээний газар, сүм хийд, урлаг спортын арга хэмжээнүүдийг ВАКЦИН-д хамрагдатлаа тас хорих хэрэгтэй. Дээр нь бас Цагаан сар хийхгүй гэдгээ эртхэн зарлах хэрэгтэй.
Монголын өнөөгийн төр засгийнхны ухаан хорих цагдах юман дээрээ мундаг ажиллана шүү дээ. Үр дагавар нь юу болохыг мэдэх мэдрэх хүн харамсалтй нь даанч байхгүй
Бид илжиг шиг МАН-нд эдлүүлж хэрэглүүлье гэж өөрсдөө МАН -г сонгоо биз дээ Одоо юу хуцаад байгаа малууд вэ? Дуугай байцгаа өмхий малнууд аа Одоо Хүрэлсүх Сумьяабазар нарт авгайгаа аваачиж хусуулцгаа Тэгвэл та нарт бага ч гэсэн мөнгө олдож болно ваа
Toriin surguuliin bagch nar l ih bayarlaj bga sul stalin awaad shimegchid
Өлсөөд байна
Хөл хороог сунгахад эдийн засгийн аюул нүүрлэнэ үүнээс уламжлаад жангсаал цуглаан болж бүр их тархах үндэслэл болдог гэдгийг гадаад орнууд тухайлбал америкийн жижээн дээр харж болно
Амаа мэдээрэй. Хүмүүсийг юунд уриалаад бгаа юм. Чамд сануулхад зөрчлийн хууль гж бдаг шүү.
Баар, рестран, караоки, сургууль цэцэрлэгийг хориглоод бусад нь ажиллахдаа масктай, гараа сайн угаагаад зайгаа бариад ажиллах хэрэгтэй хятад болон оросд, америкт ажилласаар байгаа тэрч бүү хэл оросууд Москва хотын оршин суугчидын 50 % нь сүргийн дархлаа тогтсон гээд баярлаад байгаа гэж мэдээллээр гарч байна
Hul horiog sungahiig eserguutseed bgaa nuhuduud yamar neg gadni gar huluud yanzan buriin tarhi ugaalt hiij uhamsar doroi humuusiig turhuraad baina. Uls dayar tarhaaj uls orniig min suiruuleh bodlogo heregjuuleed baina. Ene anhaarmaar bna. Geriin horioni 14 honogiig tsutslahiig shaardaj baisan humuus gadniihani daalgavaraar ajillasan baij ch medne. Dor buree uhamsartai baimaar bna
Наадуул чинь дандаа хужаа сургуульд сурч бсан нөхдүүд бна лээ.
Germanii bodlogo saixan umaa