БЕРЛИН. /CNN/. Германд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 22806 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо нэг сая давлаа гэж тус улсын Роберт Кохын нэрэмжит хүрээлэн өнөөдөр мэдээллээ.
Мөн тухайн хугацаанд 426 хүн халдвараар нас барсан нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Германд өнөөдрийн байдлаар 1006394 хүн халдвар авч, 15586 хүн нас баржээ.
Канцлер Ангела Меркель хорио цээрийн дэглэмийг ирэх 12 дугаар сарын 20 хүртэл сунгаснаас нэг өдрийн дараа дээрх үзүүлэлтүүд бүртгэгдсэн бөгөөд хөл хорионы хязгаарлалтуудыг дахин сунгаж магадгүй байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Америк европчууд дархлаа султай болохоор вирусийн халдварын тархалтанд хурдан өртөж байгаа юм.
Stoohon bna zagalmaitni 4 r dawalgaani ved 2 saya hvreh baih
80,90 humuus tusval uheh magadlal ondor. yag uheed baigaa bish shu. 82- Saya Huntei ulsad odort 250-300 hun normal uhhh jamaaraa Uhdeg. busad ni amidraad amisgalaad, ideed, baagaad, aijllaad l bn.
Europa ondor unetei archilgaa subilgaa em taria asragch suvilgagch shaarrdag hogshuuleesee salah geed l