Олон улсын байгаль хамгаалагчид уул уурхайн компануудын томоохон цугларалтыг эсэргүүцэж долоо хоногийн турш үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхай байгалийн нөөц олон улсын конференц / IMARC/ International Mining and Resource Conference байгууллагаас жил бүр уул уурхай ба байгалийн баялгийн талаар дэлхийн уул уурхайн магнатуудыг оролцуулсан олон улсын форумыг Австралид зохион байгуулдаг уламжлалтай. “IMARC-2020” Австралийн Мелбурнд энэ сарын 22-29 –ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн чуулганыг эсэргүүцэж олон улсын байгаль хамгаалагчид цахимаар нэгдэж хурал эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд чуулганаа цуцлахыг шаардсаар байсан аж. Уул уурхай тэр дундаа нүүрсний дэлхийн чиг хандлагыг тодорхойлдог уг чуулганд 400 орчим төлөөлөгч оролцжээ. 2019 оны форумыг тэд мөн эсэргүүцэж цуцлагдахад хүрч байсан юм байна.
Энэ жилийн “IMARC-2020”, “ COVID-19”-ийн нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар хийж байгаа тул сөрөг цахим хурлыг мөн энэ сарын 22-29 ний өдрүүдэд ийнхүү таван өдрийн турш зохион байгуулсан тухай эх сурвалж мэдээллээ.
Монголын иргэний нийгмийн төлөөлөл энэхүү үйл ажиллагаанд энэ жил анх удаа эв санааны нэгдлээ илэрхийлэн оролцож байгаагаа мэдэгдсэн юм. Хоёр дахь өдрийн буюу арваннэгдүгээр сарын 23-ны хуралдааныг “Түгээмэл Эрх Хөгжил” ТББ-ын тэргүүн Т.Саруул хөтлөн явуулсан байна. Тус хуралд Кашмир, Баруун Папуа, Эритриа болон Монгол Улсаас “Оюу толгой хяналт” ТББ-ын тэргvvн Д.Сүхгэрэл панелистаар оролцсон юм. Дэлхий даяар явагдаж буй уул уурхайн олборлолт, колонолизм, неолибзрал бодлоготой хэрхэн холбогддог вэ гэсэн асуудлаар панелистууд өөрсдийн дуу хоолойгоо илэрхийллээ.
Байгалийн баялгаас уул уурхай, уул уурхайгаас газар нутаг, газар нутгаас тусгаар тогтнолоо алддаг жишээг панелистууд өөрийн улс орны жишээн дээр гаргаж тавьжээ. Кашми, Баруун папуа тусгаар тогтнолоо алдсан бол Эритриа ба Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах аюул заналд байна. Энэ бүхний хохирогчид нь энгийн ард түмэн тэдний эрх чөлөө газар нутаг гэдгийг онцолж ярилцсан байна.
Чуулганы үйл ажиллагаа өндөрлөсөн ч байгаль хамгаалагчдын эсэргүүцлийн үйл ажиллагаа, акц өнөөдрийг хүртэл үргэлжилсээр, гудамжинд өрнөж байгаа байгаа юм байна. Тухайлбал, “Рио Тинто”, “Бритиш Петролум”, “ Оциан Голд” гэсэн гурван том компанийн оффис байрлах Австралийн Мелбурн хотод эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол Улсад тэр дундаа Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Рио Тинто”, Хөвсгөлд үйл ажиллагаа явуулдаг Австралийн “Аспайр Майнинг”-ийн удирдлагуудад хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж буйг мөн байгаль орчныг хэрхэн ямар аюул заналд учруулж байгаа, нутгийн иргэд,иргэний нийгмийн эсэргүүцлийн талаар аудио бичлэг илгээж оролцож байгаагаа “Түгээмэл эрх хөгжил” төвийн тэргүүн Т.Саруул мэдээллээ. Энэхүү бичлэгийг эдгээр компанийн олон улсын оффисын үүдэнд болох цуглааны үеэр удирдлагуудын чихэнд шууд сонсгож хүргэж байгаа гэлээ. Ирэх жил энэ үйл ажиллагааг дахин зохион байгуулах бөгөөд манай иргэний нийгмийн байгууллагууд, иргэд оролцож дуу хоолойгоо хүргэх боломжтой гэдгийг уламжилж байв.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Манайхан ч яахав дээ дэлхийд томд тооцогдох ордоо гадныханд ашиггүй гэрээгээр олборлуулчихаад за яахав гэдэг улс. Уг нь энэ гэрээг цуцлах эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулаад хөрөнгө оруулагчийг нь шинээр солих хэрэгтэй , шинээр гэрээ байгуулах хэрэгтэй
Тэнэг юм уу,хүий мөнгийг санал асуулгаар авчихдаг юм уу,зүгээр тэгээд өгдөг капиталист байх уу,Хувьсгал хийж байж Улсын Өмч болгодог юм, Чилид зэсийн ордуудыг соцнам төрийн эрхэнд гараад Улсын болгонгуут америкийн тусламжтайгаар төрийн эргэлт хийсэн,тиймээс одоо цагт луйвар хахуулийн замаар Гэрээ хийснийг Монголын Хуулиар (гадаадын хууль Монголд үйлчлэхгүй гэсэн хууль гаргаад)батлаад хөөж гаргах зам л байгаа,үүнд гаднаас Орос ,хятадын дэмжлэг байх хэрэгтэй
ОТ гоор оролдоод хэрэггүй дээ. Байгаль хамгаалах нэртэй рекетчтдэд дийлдэхгүй. Зүгээр л 34 хувиа зараад татвараа гэрээнийх нь дагуу авбал таараа.
Тийм дээ.Тэр нь дээр
Битгий үхэл царайлаад бууж өгөөд бай,риотинто юу юм бурхан юм уу,хуцваа,элбэггай мэтийн гарууд бөөгч долоогчид бодит ашгийг авсан,харин энд бичээд байгаа гарууд хэн юм та нар рио тинто хялайч харахгүй,битгий балай юм бичээд бай Монгол хүн бол,ер нь бол эрлийз хурлийзүүд бичээд байгаа л даа
Хамгийн хариуцлагатайгаа хөөж гаргачихаад хариуцлагагүйд нь орон зай бий болгож жинхэнээр байгаль дэлхийгээ сүйтгүүлэх сонирхол энэ ТТБ дад бнадаа, гаднаас санхүүжилт авдаг тэд нар нь Рио ч юмуу ВНВ гэх мэт үндэстэн дамнасан корпорацуудын шантажлаж мөнгө салгадаг, Заамарт очооч гэхэд үгүй л гэдэг байгаль хамгаалагч нар шүүдээ
Арчаагүй төрдөө биш арчаагүй ард түмэндээ байдаг юм.